Үзэсгэлэнгээс төрсөн бодол

 

   Хоорондоо 1 сарын зайтай болсон "Барилга-Орон сууц 2009", "Барилга-Хөрөнгө оруулалт 2009" нэртэй хоёр үзэсгэлэнг үзээд өөрт төрсөн бодлоо та бүхэнтэй хуваалцая. Юуны түрүүнд оролцогч болон үзэгчид ихтэй, аль ч талаасаа хэрэгтэй үзэсгэлэнгүүд болсныг хэлэх нь зүйтэй.

   Үзэсгэлэнд барилга угсралт, зураг төсөл, цахилгаан, сантехникийн материалууд, бетон, блок, замын хавтан, будаг, цэцэрлэгжүүлэлт, вакуум цонх, хаалга, шилэн хийц, цахилгаан шат, халаалтын тоног төхөөрөмж, дулаан хадгалах материал, дээврийн цутгамал болон төмөр хийц...г.м олон ажил үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны нийт 120 гаруй компани оролцсон байна.

   Оролцогчдын дийлэнх нь мэдээж хэрэг барилга угсралтын компаниуд. Тэдний орон сууцыг сонирхсон үзэгчид ч бас дийлэнх нь.

   Эхний үзэсгэлэнд Алтай констракшн, Орчлон констрашн, Макс Өргөө, Эко констракшн зэрэг манайдаа томд орох цөөхөн барилгын компаниудыг эс тооцвол бусад нь энд тэнд ганц нэг барилга барьж байгаа, ихэвчлэн захиалга авч хөрөнгө босгох сонирхолтой жижиг компаниуд байсан бол хоёр дахь үзэсгэлэнд Жигүүр Гранд групп(Шинэ зуун), Гандирс групп (Прага), Их үйлсийн эрэлд ХХК (Баян монгол хороолол), Нийслэл өргөө (Өргөө хотхон), Мон-Тэд ХХК ("Зүүн хүрээ" цогцолбор)  K&T констракшн("Аман хуур" дижитал хороолол) зэрэг томоохон компаниуд  нэмэгдсэн байлаа.

   Баруун 4 замын ойролцоо Гранд Плаза-н хойд талд баригдаж эхэлсэн Ти-Си-Ди ХХК-ийн "Hill Side" орон сууц үйлчилгээний цогцолбор, түүний зүүн талд баригдаж байгаа Max группын "MAX CENTER" худалдаа үйлчилгээ, зочид буудал, орон сууцны цогцолбор, Драмын театрын урд баригдаж байгаа Алтай констракшны "Элит" орон сууц сонирхол татаж байлаа. Мөн Жигүүр Гранд группын "Luxury Zaisan Village" нэртэй 5 одтой зочид буудал, орон сууцны дээд зэрэглэлийн үйлчилгээний иж бүрэн цогцолбор онцгой байлаа.

   Үнэ... Орон сууцны үнийн хувьд баярлахаар зүйл бараг байхгүй гэж хэлэхэд болох байх. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол шүү дээ. Дунджаар 100-200 орчим доллароор хямдарсан ч ханшийн хөөрөгдөл энэ хямдралыг байхгүйтэй адил болгосон болохоор одоохондоо үнэ буусан тухай ярих нь харьцангуй ойлголт юм шиг. Чихэнд хамгийн ойр сонсогдсон нь "Сүмбэр орд" хороолол, бүрэн тавилгатай байраа 600-880 $/м2 гэж байсан. Тавилгын чанарыг сонирхвол загварын байрыг нь очиж үзэж болох юм. Сайн, муу ямар ч "бүрэн тавилгыг" багагүй мөнгөөр авах нь тодорхой тул дажгүй сонсогдсон шүү, бусадтай харьцуулахад.

   Барилгын материал үйлдвэрлэгч 450 орчим компани байдаг гэсэн тоо бий. Энд оролцсон компаниудын бүтээгдэхүүнүүдээс "энэ ч дээ" гэмээр бүтээгдэхүүн бараг байхгүй байсан шүү. Үйлдвэрлэгчдийн яриагаар бол тэдний үйлдвэрлэж буй барилгын материалууд бүгдээрээ дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологт суурилсан гайхамшигтай, ид шидтэй материалууд болох нь илт. Энэ талаар мэдлэг хомс тул хүний үгэнд итгэхээс аргагүй. Гэвч "Шилэн хийц" компанийн 5-6 давхар наасан, 6 см орчим зузаан, сум нэвтэрдэггүй шилийг шинэ технологи гэвэл би хувьдаа итгэхгүй. Харин "Монгол Базальт"-ын чулуун хөвөн бол өөр хэрэг.

   Нэг анзаарагдсан зүйл бол ихэнх барилгын компаниуд хаалга, цонх, блок, хөнгөн бетон гэх мэт барилгын материал, хийцүүдийг өөрсдөө үйлдвэрлэдэг болжээ. Энэ нь барилгын өөрийн өртгийг багасгахад чухал ач холбогдолтой тул ихэд таалагдсаныг хэлэх нь зөв байх.

   Эдгээр үзэсгэлэнд хамгийн идэвхтэй оролцсон компаниуд бол Орчлон констракшн, Номин констракшны борлуулагчид болох "Тэнхлэг зууч", "Номин зууч" компаниуд юм. Номин констракшн "Өнөр хороолол"-оо энэ 8 сард ашиглалтанд өгч чадахгүй бол яахав гэж бодохоор (барилгын явцыг харахаар ийм бодол төрөөд байгаа юм) шил шилээ дарсан олон бонус дискаунт, хямдрал урамшууллаар бөмбөгдөн, рекламдаж буй Номин зуучынхан хайран. Гэхдээ өнөө үед хугацаандаа ашиглалтанд өгвөл бараг "онигоо" болно биз (мэдээж хугацаандаа барьдаг компаниуд Lux house-аас эхлээд байгаа л даа, даанч цөөхөн)... "Тэнхлэг зууч" компанийн танилцуулгууд өнгө загварын хувьд ялгарч байсныг хэлэх нь зүйтэй. Алтай констракшны солонгос загварын танилцуулга үзэмжтэй болсон ч цөөн тоотой хэвлэсэнийх үү, хүмүүст тараах "сонирхолгүй" байсан нь үнэнийг хэлэхэд "шог" санагдсаныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Харин "Сүмбэр орд"-ынхон хамгийн урт гэж хэлж болох танилцуулгаа "Сүмбэр орд"  цаасан тортой өгөхдөө цуглуулсан танилцуулгандаа түүртэж явсан олон хүнээс "очков" авсан гэдэгт итгэлтэй байна.

   Ер нь танилцуулга, тараах материал үзэсгэлэнд оролцогчдын хамгийн гол анхаарах зүйл баймаар. Харамсалтай нь ихэнх нь өнгө загвар муутай, зарим нь зүгээр л хувилсан материал тарааж байсан нь бэлтгэл тааруу оролцсоны шинж биз. Эко констракшны "Маршал таун", "Голден парк"  хэмээх хоёр төслийн танилцуулга чанар, өнгө загварын хувьд газар тэнгэр шиг ялгаатай байсан нь уг хоёр төслийн зэрэглэлийг харуулсан нэг төрлийн "маркетинг" бололтой. Гэхдээ нэгий нь нөгөөгөөр нь унагаж болохгүй баймаар, та юу гэж бодож байна?

   Цөөн тооны зураг төслийн компаниуд оролцож өөрсдийн зарим бүтээлийг танилцуулснаас, Монгол шуудан банкны оффисийн барилга (Төв шуудангийн баруун талд баригдах), Элчингийн хороололд баригдах Бодь группын "Embassy tower"-н зураг сонирхол татаж байлаа. Дашрамд хэлэхэд оффисийн барилга танилцуулсан компани ганц байсан нь Алтай констракшн, түүний  "Express tower" байсан юм. "Central tower", "Grand plaza", "Monnis office building" гэх мэт сонирхол татахуйц оффисийн барилгууд олон баригдаж байгаа ч үзэсгэлэнд оролцож, нийтэд танилцуулахаас цааргалсан нь хачирхалтай. Оффисийн барилгын худалдан авагч, түрээслэгчдийг иймэрхүү үзэсгэлэнгээс олж авахгүй гэж бодсон бол алдсан байж магадгүй шүү. Зөвхөн орон сууц сонирхсон хүмүүс үзэсгэлэн үздэг гэвэл өрөөсгөл ойлголт болно... Нөгөөтэйгүүр өөрсдөө хөрөнгөө оруулаад, барилгаа барьж чадаж байгаа болохоор үзэсгэлэнгийн нэр болоод зохион байгуулалт таалагдаагүй байж болох юм.

   Монгол банкнаас доллароор худалдаа хийхийг хориглолоо, хийвэл арга хэмжээ авна шүү маягийн юм зарлаад байсан, барилгын компаниудад л лав үйлчлэхгүй бололтой, бүгдээрээ л хуучнаараа бөөн бөөн доллар ярьцгаасан хүмүүс. Доллароо Монгол банкны, эсвэл өөрсдийн зохиосон төгрөгийн ханшаар тооцно гэхээр болдог юм болов уу.

  Миний мэдэхээр бараг 50 гаран байдаг зуучлалын компаниудаас үзэсгэлэнд цөөхөн оролцсон нь бас л сонин байлаа. Санхүүгийн хямрал тэднийг ч бас хямраасан байхыг үгүйсгэхгүй байх. Тэнхлэг зууч, Актив зууч зэрэг 3-4 компаниас бусад нь ажиглагчаар оролцсон болов уу гэж бодогдоно. "Lux house-3" -н борлуулалтыг Мастер пропертийзийнхэн хийж байгаа ч энд харагдаагүй, харин Lux house-нхан өөрсдөө люкс орон сууцаа биш, хаалга танилцуулж байсныг би ойлгоогүй өнгөрсөн юм.

   Жилд 2 удаа хавар, намар зохиогддог байсан барилгын үзэсгэлэн энэ жил 4 болох бололтой. Удахгүй 5 сарын эхээр МҮХАҮТ-ын шинэ байранд бас нэг үзэсгэлэн болох сурагтай. Дараагийх нь уламжлал ёсоор 8 сард Мишээл ЭКСПО-д болох бизээ.

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-04-15 16:36:37
энэ жил үзээгүй. харин өөрөө бараг үзүүлсэн юм шиг бичжээ.. талархлаа
2. Namara | 2009-04-23 21:54:54
Дэлгэрэнгүй сайхан мэдээлэл хүргэсэнд баярлалаа.
3. Boko (зочин) | 2009-05-07 05:03:09
Delgerengui, ur uguujtei medeedel boljee. amjilt huseye
4. Borkhuu (зочин) | 2009-05-09 03:54:32
BPS ch bil uu , Urgah naran geed horoolol ter er ni yamarhuu gazar ve . chinii bodloor?

tend humuus ali her zahialga ogdog yum bol?

barilgiin chanar bolood eronhii baidal geed chamd yamar sanagdaj bna. chamaas l unen yum sonsoj magadgui sanagdlaa
5. m2 | 2009-05-10 00:08:13
Сэтгэгдэл бичсэн та нартаа баярлалаа.
Борхүү-д: би хэдхэн хоногийн өмнө Ургах наран орчоод ирсэн. удахгүй нэг юм бичнээ, тэрийг уншаарай.
6. ZULAA (зочин) | 2009-05-22 12:41:30
SUMBER ORD HOROOLLIN TALAAR TODORHOI MEDEELEL OGOOCH
7. m2 | 2009-05-28 23:00:13
Zulaa-д: Удахгүй Barilga sale-2009 үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлага нийтлэнэ. Тэнд хэрэг болох зүйл байж магадгүй, сонирхоорой. Хэрэв байхгүй бол өөрт чинь зориулж мэдээлэл олж өгөхийг хичээнээ.
8. EA (зочин) | 2009-07-30 15:14:49
Bi bas ene uzesgeleng uzsen. Neeree l neg iimerkhuu yum bolson. Harin ene blogoos iluu ikh yum medej avlaa.
9. manlai (зочин) | 2009-08-04 12:24:59
sain baina uu? yunii omno ogoojtei zuils bichjee gedgiig helmeer baina.

shilen khiits kompanias bichij baina.

manai kompaniin sum nevterdeggui shiliig yamar uchraas shine technology geegui yum boloo.

urid ni delhiin busad uls orond ashiglagdaad eheltsen huuchin technology gedeg utgaaraa yu esvel engiin tsavuugaar engiin shil davharlaad naachihsan gej oilgosnii ulmaas uu?

herev ul oilgolgdoh zuils tehnologiin huvid baisan bol ta bidend handaj delgerengui medeelel avch bolno.

tanii hariug huleej baina.

shilen khiits LLC iin marketingiin alba
utas : 88007591
10. m2 | 2009-08-04 23:58:05
манлай-д: юуны өмнө миний блогод зочилж, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Танайхаар урьд үйлчлүүлж байсан учраас компанийг тань бага зэрэг мэдэх юм. Ялангуяа гоёлын шилнүүдийг их сайхан хийдэг болсон байналээ.
Үзэсгэлэн дээр танилцуулсан сум нэвтэрдэггүй шилний тухайд гэвэл тэр үед би түүнийг шинэ технологи гэдэгт итгэхгүй байгаагаа бичиж байсан нь үнэн. Одоо ч энэ бодолдоо итгэлтэй байна. Учир нь, хамгийн энгийн жишээ хэлэхэд Макаров буугаар буудахад (танай шилэн дээр ийм буугаар буудсан гэж бичсэн байсан санагдана)сум үл нэвтрэх шилний зузаан миний мэдэхээр дэлхийн хэмжээнд 10-13 мм байна. Бидний мэдэх АК буюу Калашниковын автоматны сум үл нэвтлэх шилний зузаан дунджаар 35-38 мм байна. Гэтэл танай шилний зузаан бараг 60 мм орчим байсан болохоор би шинэ технологи гэдэгт итгэхгүй байгаагаа бичсэн нь тэр. Яагаад шилний зузааныг онцлоод байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Орчин үед аль болох нимгэн, энгийн шилнээс ялгагдахгүй шахам байх шаардлагыг хэрэглэгчид тавьдаг болсон байна. Нимгэн байх тусам материалын зардал бага, үнэ хямд байх сайн талтай шүү дээ.
Бас нэг юм нэмж хэлэхэд сүүлийн үеийн сум үл нэвтрэх триплекс (ирэх жил энэ шил 100 нас хүрнэ гэдгийг та бүхэн мэдэх биз)шилнүүд бүр бяцрахаа ч больсон байналээ...
Танай компани монголдоо анхдагч байж магадгүй. Ямар ч байсан энэ чиглэлээр ажиллаж байгаа та бүхэнд амжилт хүсье.
11. Manlai (зочин) | 2009-08-05 18:59:27
sain baina uu,

turgen shuurhai hariu bichsend bayarlalaa.

bid tand yunii omno hamtarch ajilladag hyatadiin SaoSa uildverees sum ul nevtreh shilend barimtlah shaardlagatai standard zuzaanuudiig sumnii calibraar angilsan barimtiig yavuulval yamar emailaar handah ve?

Ug uildver ni Hyatadiin Ardiin Cholooloh Armiin zevsegleld heregledeg buh tehnik, ter dundaa shumbagch ongots, nisdeg teregnii salhnii shil, busad huurai gazriin tehnikiin shillegeeg dangaaraa hiideg ulsiin uildver bogood ene uildveriin barimtaldag standard delhiinhees neg ih hol zorohgui gej bodoj baina. 9mm gar buunii sum eserguutseh shilnii zuzaan 18mm - ees ehelj baigaa bogood jishe ni canada ulsad mon iim standard barimtalj baigaag ta end tavisan linkees harj bolno.

http://akamai.myvirtualpaper.com/doc/torontosun_extras/20080808homes/2008080802/6.html

bidnii makarovt zoriulsan shil mon ijil zuzaantai baigaa. irj uzeed hemjij bolno.

A.Kalashnikov47d heregledeg 7.62 calibrtai sum mash huchtei bogood dor hayaj 53-60mm iin shil ZAAVAL shaardlagatai.

herev bolomjtoi bol ta 7.62 cal AK47 buunii sum eserguutseh shil 35-38mm hangalttai gej bichsen site iin linkee tavibal talarhah bolno.

AK74 buyu AK iin shine zagvar 5.6 calibr sum heregledeg bogood tsohiltiin huch haritsangui baga baidag. ta esvel ene deer anduursan baij boloh taltai.

orchin uyeiin sum ul nevtreh shilnii heregtseeg bid ch bas nariin sudalsan bogood zardal baga, une hyamd nimgen baihaasaa gadna naidvartai baidal gesen mash chuhal asuudliig orhigduulj bolohgui baih.

triplex glass iin huvid, anh frantsiin erdemten Benedictus gej hun sanamsargui neesen bogood 1910 ond patentaa avchee. suuld ni 1926 ond TRIPLEX SAFETY GLASS nertei kompani ene patentiig ni avch hoid amerikt laminatan shilnii uildveriig yavuulj baisnii ulmaas triplex shil gej nerleh bolson tuuhtei. triplex shilnii ontslog ni tuhain uyed laminatan shil 2 davhar baisniig 3 davhar bolgoj goliin davhargiig ni yanz bureer oorchilj boldog baisnaaraa triplex gedeg neree monholj chadjee. yag l Rollerblade brendiin rolikuud suuldee iim nertei bolchihson baisan shig.

bid buhen delhiin shilnii uildverleld nevtersen bolon nevterch baigaa buhii l technologiig mongoldoo tugeeheer hicheen ajillaj baigaa bogood hereglegch ta buhend ene talaar tailbarlaj taniulahad bayartai baih bolno.

Manlai S.
Marketingiin alba
12. m2 | 2009-08-06 10:37:08
Сайн байна уу.

Та мэтгэлцэх хүнээ буруу сонгож гэдгийг юуны өмнө хэлмээр байна. Би сум үл нэвтрэх шилний мэргэжилтэн биш, гэхдээ шаардлагатай бол өөрт хэрэгтэй мэдээллээ хайгаад олчих бага зэрэг чадвартай хүн.

3 сард үзэсгэлэнд тавьсан байсан шилний зузаан нь бараг 60 мм орчим, түүнийг макаров буугаар буудсан гэж бичсэн байсан нь үнэн биз дээ? Тэр үед би энэ тухай л бичсэн. Цаг хугацаа явдгаараа явж, энэ хооронд та бүхэн илүү нимгэн найдвартай шил хийсэн байхыг хэн ч үгүйсгэхгүй. Харин мушгиж гуйвуулах хэрэггүй юм. Би АК бууны тухай ерөнхийд нь бичихдээ АК47 гэж онцлоогүйг анхаараарай. Энэ буу бол онцгой чадвартай,50 мм-с багагүй зузаантай шил хэрэгтэй гэдэгтэй би маргахгүй. Гэхдээ бас андуурч 5.45 калибрын (5.6 биш юм билээ) АК74-н тухай бичээгүй, дундажаар л бичсэн.

Онцолж хэлэхэд, би энд тугалган сумтай ангийн бууны тухай яриагүй нь тодорхой боловч бас байлдааны зориулалттай хуягт техникүүдийн тухай бас яриагүй шүү.

Дэлхий дээр одоогоор 100 хувь сум үл нэвтрэх шил хаана ч байхгүй. Зөвхөн хичнээн тооны сумнаас хэдий хэр хамгаалах вэ гэдэг тухай л яригдана.

За тэгээд үнэндээ энэ сэдвээс залхаж байгаа тул доорх хаягуудруу орж сонирхсон нь дээр биз дээ. Хүн мэдээллийг хаанаас ч авч болно. Мөн авсан мэдээллээ ямар өнцгөөс харах нь чухал.

http://www.pasarmored.com/Military_Vehicles.php

http://bos.dn.ua/view_article.php?id_article=147

http://www.secuteck.ru/articles2/digest/prozrachnaya_bronya

http://www.aspectplus.com.ua/content/view/22/53/lang,ru/

http://www.forpost.com.ua/price.html

http://www.steklolux.ru/item32/

http://www.intg.org/ - анхааралтай үзээрэй - АКМ 5.45 зузаан ердөө 24 мм

http://www.technologiya.ru/tech/glass/t0114.html - АКМ 5.45 –н зузаан 28-33

http://galikson.ru/stekla-bronnirovanyie.html
13. gerlee (зочин) | 2009-10-20 11:16:55
Hi saihan dajgui blog bolson bn nadad ih taalagdaj bn. Bur mash ih shuu. Medeelel avah ba medeelel soliltsvol sain l bn. Hariu bicheeree. Bayarlalaa
14. m2 | 2009-10-20 21:02:32
Ok Гэрлээ. Удахгүй холбогдноо.
15. sonirxogch (зочин) | 2009-10-23 23:21:06
hi,ul xodloxiin chigleleer zaashid zondoo material bichieree,bygded mash ix xeregtei bna shyy,amjilt xusie.xarilzan xariu medeelel solilzoj baibal sain bna. thanks
16. m2 | 2009-10-24 11:14:52
баярлалаа, хэрэв харилцах хүсэлтэй бол блогийн баруун дээд буланд байгаа мэйл хаягаар холбогдоорой.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog