УРГАХ НАРАН - МОНГОЛ МӨРӨӨДӨЛ МӨН ҮҮ?

"Ургах наран" гэдэг гоё нэртэй орон сууцны хорооллын тухай нэгэн уншигчийнхаа хүсэлтээр фото сурвалжлага бэлдсэнээ сонирхуулъя.

"Тэнгэр" санхүүгийн нэгдлийн ерөнхий захирал Ч.Ганхуяг (ХАС банкны гүйцэтгэх захирал байсан), Хотын захирагч байсан, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нар бага, дунд орлоготой иргэдийг хямд үнэтэй орон сууцаар  хангах зорилгоор "Монгол мөрөөдөл" төслийг анх санаачлан TV5 телевизийн захирал Д.Сарангэрэлтэй хамтран хэрэгжүүлэхээр болж, Blue Sky Partners компанийг байгуулан, гүйцэтгэх захирлаар нь TV5 телевизийн хөтлөгч Г.Ганбаярыг томилжээ. "Монгол мөрөөдөл" төсөл нь "Ургах наран" хороолол нэрээр та бидэнд танил болсоор жил хагас болж байна. Анхны байруудаа 2008 оны 6 сард албан ёсоор ашиглалтанд оруулсан ч (айлууд нь байрандаа намар орсон) мэргэжлийн хяналтынхан хүлээж авахаас татгалзсаар байна. Ямар учиртайг дор зах зухаас нь харна биз.

BSP компани дээр очиж төсөлтэй нь танилцах том бодолтой нэлээн хайсан боловч амжилт олсонгүй. Сонирхолтой нь ХАС банкны зээлийн эдийн засагчид, оффис менежерүүд энэ компани хаана байдгийг мэддэггүй юм байна. Актив зуучийн өгсөн хаягаар СТӨ-ний 1107 тоотод очсон ч тийм компани байдаггүй гэнэ. Жижүүрийх нь дэвтрээс шалгаж үзээд мөн л олоогүй тул Ийгл телевизийнхэн шиг Г.Ганбаярлуу утасдах шаардлагагүй гэж үзэн эрлээ зогсоосон юм. Хэрэв уншигч та бүхэн энэ компанийн талаар мэдээлэл олвол надад хэлээрэй гэж хүсье.

NMCG компанийн барьж ашиглалтанд өгсөн эхний 114 айлын гурван орон сууцнаас цөөн хэдэн байр үлдсэн бөгөөд м2 нь 550 долларын үнэтэй зарж байна. Эдгээр эхний барилгууд чанарын шаардлага хангаагүй тул гүйцэтгэгчээ сольсон нь лав. Одоо "ЭЭН" констракшны барьж байгаа 144 айлын гурван орон сууцыг Актив зууч компани м2-г нь 825000 төгрөгөөр албан ёсоор борлуулж байна. Одоогийн ханшаар бодвол 580 доллар орчим болох байх. Мөн ХАС банк зөвхөн энэ хорооллын байрнуудад 1,29 хувийн хүүтэй, 20 хувийн урьдчилгаа, 15+5 жилийн хугацаатай долларын зээлийг олгож байгаа юм байна. Онцлог нь ханшаас шалтгаалсан хувьсагч хүүтэй. Зээлээ доллароор аваад төгрөгөөр төлөхдөө ханшийн зөрүүг байнга бодолцож, толгойгоо ажиллуулах шаардлагатай.

За ингээд олон юм нуршилгүй зургаа сонирхуулъя. Мэргэжлийн зурагчин биш, бас сонирхогчийн аппаратаар авсан гэдгээ урьдчилаад хэлчихье.
















BSP буюу Blue Sky Partners компанийн захиалгаар NMCG компанийн барьсан "Ургах наран" хорооллын  эхний 114 айлын 4 давхар гурван орон сууц.
















Дажгүй сайхан зам тавьсан байналээ.
















Баянзүрх уулын өвөрт цэцэрлэг, сургууль, үйлчилгээний төв гээд юм юмтай том хороолол босох төлөвлөгөөтэй.















 

Нэлээн цаана Туул голын бургас байгааг харж байна уу үгүй юу. Тэгээд цаана нь Улиастай харагдаж байна. Сүхбаатарын талбайгаас 16 км зайтай гэсэн. Миний тооцоогоор яагаад ч юм 18 км болсон.
















Зам харгуйгаа зассан болохоор сайхан цэвэрхэн харагдаж байна.
















Машин зогсоол нь гараж талдаа буюу орцныхоо эсрэг талд.
















Уулын энгэр болохоор газар нь жаахан налуу. Харин яагаад ч юм үүнийг бодолцолгүй барьснаас нэг давхрын айлууд бараг л ... юу ч гэмээр юм дээ
















За энийг хараад ойлгосон байх. Хаалгаар орох гэж явалгүй шууд цонх, тагтаараа орж болно биз дээ?... Арай л дэндүү намхан.















Орцонд нь нэг иймэрхүү зарлалууд байхийн. Ямар учиртайг мэдэхгүй, уг нь хотын цэвэр усны нөөцийн станц эндээс холгүй байдаг болохоор цэвэр ус нь төвийн системд холбогдсон.

























 

Айл ороогүй шинэ байрны угаалгын өрөө. Зарим айл нь босоо дүүштэй.
















Зарим нь иймэрхүү мини ваннтай. Шинэ байр гэхэд нэг л царай муутай.
















Дөрвөн давхрын байрнууд нь анхны борооноор усанд автах шахсан гэнэ.
















Шалны материал, шахалт зэрэг нь иймэрхүү.
















Айл ороогүй шинэ байр гэж хэлсэн байхаа.
















Өрөө хоорондын хана нь дажгүй зузаан байгааг хараарай.
















"Бүргэд" биш хаалга гэж одоо хаана ч байхгүй. Гэхдээ чанар болоод өнгө үзэмжийн ялгаа асар их.
















Одоо баригдаж байгаа шинэ байрны гараж ил байгааг анзаараарай. Нэг давхрын айлууд санаа зовохооргүй дээр байгаа биз. Ийм 5 давхар 144 айлын гурван орон сууц баригдаж байгаа. Барилгын ажил 50 хувьтай явж байгаа гэж Актив зуучийнхан ярьсан бол хяналтын инженер нь угсралтын ажил 50 хувьтай байгаа гэж хэлсэн. Ялгаа байгаа биз? Актив зуучийнхан 3-р улиралд ашиглалтанд өгнө гэхэд, инженер нь 11 сард гэж байналээ.
















"ЭЭН Констракшн" гэдэг компани ХАС банкны ажилчдын 20 зуслангийн байр, Их Засаг их сургуулийн спорт заалыг барьсан "арвин туршлагатай" компани. Туслан гүйцэтгэгчид нь нөгөө л хужаа нар. Ойрын 2-3 жилд ашиглалтанд орсон байгаа 3 байртайгаа нийлээд нийт 12 ийм орон сууц барих төлөвлөгөөтэй... Барилгын материалууд ихэнх нь эх орны үйлдвэрийн гэх хяналтын инженерээс энэ тоосгонууд хувийн үйлдвэрийн тааруухан эд харагдах шиг гэсэн чинь юм дуугарсангүй.
















Дахиад 2 байшингийн суурь байна. Энд MCS Property компани өөрийн ажилчдын байрыг барихаар гэрээ хийсэн сурагтай. Үүгээр зогсохгүй нөгөө гурван орон сууцанд бас гүйцэтгэгчээр оролцоно гэж Актив зуучийнхан ам гарч байналээ. Хяналтын инженерийн ярианы өнгөөр бол эхний гурван байрыг тааруухан барьснаа хүлээн зөвшөөрч эдгээр байруудаа нэлээн чамбай барих санаатай байгаа бололтой. Ямар ч байсан сүүлийн байрнуудын суурийг сайн цутгасан харагданалээ...Өө тийм бас Германы GTZ-ийнхэн хяналт тавих юм гэсэн.
















Байрныхаа хажууд хүүхдийн тоглоомын талбай барьсан гэж байгаа. Гэм нь замтайгаа дэндүү ойрхон.
















Нэг байр нь 6 машины 4 гаражтай.
















Дээврээ засаж байна. Уулзсан хүн болгон цонхны амалгааг муу хийснийг гайхаж байлаа. Авахаас харин барьсан бол болоо гээд алга болчихгүй, зайлуул засвар хийгээд байгаа гэж оршин суугчид нь ярьж байсан. Ер нь ихэнх айлууд дотор заслаа дахиж хийлгэсэн гэх юм билээ. Засвар хийсээр байтал шатаж дуусч байгаа байх гэж халаглах нэгэн ч таарсан. Г.Ганбаяр захирал ойр ойрхон ирж, засвар хийж байгаа ажилчиддаа ташуур өгдөг гэнэлээ.
















Бохирын шугам нь төвийн шугамд холбогдохыг хүлээвэл 2-3 жилээс наашгүй байх гэж слесарь өвөө айлдаж байналээ. Налайхаас татсан бохирын шугам Улиастайн гүүрний орчим хүрээд зогссон, цаашаа төвийн шугамтай холбогдоход дахиад 3 км орчим дутуу. "Боорчи" компани энэ ажлыг хийж байгаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өнгөрсөн өвөл зүүн талын хуучин зуухаар халаасан гэнэ. Оршин суугчид зарим нь сэрүүхэн, зарим нь хүйтэн өвөлжсөн гэцгээж байсан. Слесарь өвөө харин "паартай байрныхан дулаан байна гэж ямар ярих биш дээ" гэсэн нь жаахан ичмээр сонсогдсон шүү... Энэ жил баруун талын шинэ зуухыг тавьсан. Налайхын "городок"-ыг халааж байсан, 12 байранд хүрэлцэх өндөр хүчин чадалтай, ер нь шатааж алахаар эд гэнэлээ. Тавдугаар цахилгаан станцыг барихаас нааш төвийн системд холбогдох боломжгүй.
















Цаад гэр хорооллыг хараарай. Баянзүрх дүүргийн газрын албанаас өмчлүүлэх газар асуухад зөвхөн товчооноос цааш л байгаа гэж байсан. Өөрөөр хэлбэл энэ хавьд гэсэн үг. Дахиад л гэр хороолол дунд орох магадлалтай.

















Одоохондоо ч сэлүүхэн, чимээгүй, цэвэр агаартай, сайхан л байна. Харин 11000 айлын орон сууц баригдахаар... 6400 гэсэн тоо ч бас бий.
















Төв замын урд нэлээн том хашаатай хаус, таунхаус бүхий хотхон баригдаж байна. Наана нь энэ сайхан ногоон газар хэдхэн жилийн дараа 7-9 давхар орон сууцнууд баригдана. Харин одоохондоо малтай айлууд нэлээн байдаг учраас сүү таргаа шинэхэнээр нь авах боломжтой.
















Зүүн тийшээ Налайхруу харахад одоохондоо нэг иймэрхүү. Иргэдэд газар өмчлүүлэх чиглэлд "Ургах наран" хорооллын зүүн талд 15 га газар амины орон сууцны зориулалтаар олгоно гэсэн байсан.
















Төв замаасаа 500 м орчим зайтай
















Уулзварын хажууханд Налайхын автобус 15 минутын зайтай зогсоно. Хот ортол нэг хүн 500 төгрөг. Тээврийн товчоо ортол маршрутаараа бараг 1 цаг явдаг гэнэлээ. Гэхдээ зүүн 4 зам ортол бөглөө таглаа байхгүй сайхан ш дээ.
















Нөгөө том хашаатай хотхонд иймэрхүү таунхаус 10 гаруй баригдаж байна. 











 

 

 

 

Баянзүрхийн товчоон дээрээс эргээд хартал... ээээээ...Петровисийн самбараас баруун тийш харвал уг нь харагдана даа....надад бол харагдаж л байна...хэ хэ... дараа дахиж гоё зураг оруулахаас.

...Хэрэв эдгээр тааруухан зурагнууд танд бага ч гэсэн төсөөлөл өгч чадсан бол УРГАХ НАРАН - МОНГОЛ МӨРӨӨДӨЛ мөн эсэхийг өөртөө тунгаана биз ээ.

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-05-16 05:46:35
хэрэг алгаа
2. delgeen | 2009-05-16 06:02:56
arai ch dee xvelex vg ch alga
3. Agai | 2009-05-16 06:10:19
hun hudaldaj avna amidarana gej bodoogui boltoi,
4. ХЭнхэГэнДэн | 2009-05-16 06:48:48
хямдхан дажгүй байр юм биш үү. бас бариад хаяад явчихалгүй эргэж засвар хийгээд байна гэдэг чинь үнэнч ажиллаж байна гэсэн үг. цаашдаа хариуцлагатай байна гэсэн үг дээ. алсдаа ус, агаарынхаа дээр эрүүл орчинтой тун зүгээр хотхон санагдлаа.
5. Agai | 2009-05-16 06:52:56
та нээрээ дандаа инээд хургэж байх юм аа
6. Монгол Зон | 2009-05-16 07:15:26
odoonii barilguud gej iimerhuu l baigaa daa, hotiin tovd baigaa hed ch yalgaagui, une ni 2-3 dahin unetei.
niitiin bair mayagiin 1 bedroom, studio mayagiin yumiig iheer barij ger horoolloos l yunii omno angijrah heregtei, ger horoolol baij bolno, gehdee niitiin halaaltaar baihaar.
7. ХЭнхэГэнДэн | 2009-05-16 07:22:18
миний бодлоор зүгээр цэвэр бохир, цахилгаан дулаан, замыг нь төрөөс шийдээд өгчихбөл энэ гэр хороолол арилна л гэж бодоод байдийн. нэг талаасаа хүмүүс өөрсдөө тухтай орчноо өөрсдөө бүрдүүлнэ, төр засаг тэр болгонд зууралдаад байхгүйгээр шийдэж болмоор.


ингээд нэг талаас хэдэн иргэд нь төрөөсөө байр сав нэхээд, нөгөөдүүл нь хангадаг баатар болоод болсон болоогүй юм барьж хэн хэнээ зүхэж байхаар арай өөр бодлого баримаар тээ.
8. Монгол Зон | 2009-05-16 07:40:58
7-d bichsen hunii ehnii paragraph hamgiin chuhal asuudal. eniig shiideed l boloo.
9. m2 | 2009-05-16 16:02:55
сэтгэгдэл бичсэн та бүхэнд баярлалаа. Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өөр сонирхсон зүйл байвал асуугаарай. Чадах ядахаараа мэдээ олж тавихыг хичээнэ.
10. Namara | 2009-05-16 16:47:33
Ёстой сайхан дэлгэрэнгүй мэдээлэл байна. Баярлалаа. Манайх чанар, мөн дотоод заслын ажлаа хэзээ сайн хийж сурах бол. Мөн хариуцсан дарга даамалууд нь байнга л хянаж байхгүй бол яаж ийгээд чанаргүй нүд хуурсан юм л болох гээд байдаг шүү
11. zulaa (зочин) | 2009-05-20 10:35:29
za ih sonirholtoi heregtei blog baina.
Ul hudluh hurungu avna zarna zuuchlana gedeg chini ugaasaa ih uchirtai yumaa.
Odoo manaih gehed 3-4 uruu gaigui bair avmaar baina. bas zuslangiin baishin haij baina. Tegeed yag sanaand taarah yum oldohgui zalhmaar ch yum shig tsuhurmuur ch yum shig, teglee geed hayaj bolohgui 2, 5 udur bolgon soningiin tsenher bichig shagaigaastai. Uuruu zuuchlaliin gazar ajilladag yum shig bn. Tuslah bolomjtoi bol holboo barina uu. Thnx,..
12. Julia_976 | 2009-05-26 23:17:30
Шинэ гэхэд гомдмоор харагдаж байна шүү.
13. m2 | 2009-05-28 22:52:48
Namara-д: сэтгэгдэлээ үлдээсэнд баярлалаа. шинэ гүйцэтгэгч нь гайгүй компани санагдсан, дараагийн барилгууд нь дажгүй баригдах байх гэж найдаж байна.
Zulaa-д: одоогоор би өөрөө Улаанбаатарт тогтмол байхгүй байна. 6 сарын сүүлээр ирээд өөртэй чинь холбогдож, боломжоороо туслахыг хичээе.
Julia-д: миний блогоор зочилдогд чинь баярладаг шүү.
14. Жиргээ | 2009-06-02 06:19:02
XEXEXE suuliin barilguud bugd chanargui gej sonsson yum bnaa.
90 onoos umnux ni gaigui gej, unen uu?
15. m2 | 2009-06-02 12:07:18
шууд тэр нь сайн, энэ нь муу гэж хэлэх хэцүү. Сайнтай муутай янз янз л байгаа байх даа.
16. iin | 2009-06-02 12:29:08
зөөз, харлаа , үзлээ, дажгүй мэдээлэл байна,
17. Лхагва (зочин) | 2009-06-03 12:14:41
ХасБанк энэ хороололыг бариулж байгаа биш, ХасБанк энэ байранд орох сонирхолтой хүмүүст урт хугацааны зөөлөн нөхцөлтэй зээл олгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай нэг найз энд амьдардаг. Агаар сайхан, байр давгүй гэж байсан даа. Би ч өөрөө 2 өрөө байр энд авахаар судлаж байгаа. Дээр дурдагдсан зарим нэг доголдлууд засагдвал тун давгүй хороолол босно гэж боддог.
18. m2 | 2009-06-26 10:50:50
Сайн уншаарай хө Лхагваа. Хас банк бариулж байгаа гэж бичээгүй санагдана.
19. Вафль | 2009-06-26 11:20:10
асуух зүйл байна хө. Чадан ядан мэдээд туслий гэсэн тул зурвасаар асууя, тнкс.
20. Мармелад | 2009-06-26 11:39:24
лайтай чамбай нөр их хөдөлмөр гаргасан сурвалжлага байна дөө
21. EA (зочин) | 2009-07-30 12:07:37
Ankhnii tuluvlult, beltgel, mergejliin handlaga taaruukhann baisan yumuudaa. Tegekhdee iim khol gazar khoroolol barikhaar zorgilson baina. Hetsuul baigaa bkhdaa. Daraagiin barilguud n Mongol muuruudul bolokh boltugai.
22. Дөлгөөн (зочин) | 2009-08-20 09:16:40
odoo barigdaj biagaa barilga n dajgui barilga baina lee, nadad mash ih taalagdsan bas tiim ch ih hol gazar bish shde
23. ashita | 2009-10-07 21:41:30
ene havid gazar avch boloh yum uu?
24. m2 | 2009-10-10 21:52:15
Энэ хавийн газрууд бүгд эзэнтэй болсон байх гэж бодож байна. Гэхдээ БЗД-ийн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө оны сүүлд гарах үеэр харахад гэмгүй байх.
25. 11 (зочин) | 2009-10-16 18:30:31
Hi adminaa ene oguulegiig chine ashiglaj oor site-uud deer tavj bolhuu bi naad bairand chine zahialgaa ogson mongoo ch avch chaddagui bairandaa ch orj chaddaggui ee
26. m2 | 2009-10-17 19:42:53
11-д: Даруй 5 сарын өмнөх бичлэг тул одоогийн нөхцөл байдалтай таарахгүй байж болох юм. Тиймээс өөр сайтад тавихаар болвол огноог нь тавихаа мартав гэж хэлмээр байна.
27. babi (зочин) | 2009-10-19 14:13:23
Oдоо энэ хорооллын явц ямар байна Шинэ баригдаж байгаа байр нь чанарын хувьд өмнөхөөсөө илүү байж чадаж байгаа болов уу
28. bomberder | 2009-10-19 14:37:45
Нөгөө том хашаатай хотхонд иймэрхүү таунхаус 10 гаруй баригдаж байна... her chin tag zogsood 2 jiliin nuur uzeh gej bn mungu baihgui ehleed hemjeegee medehgui baahan yum end tendgui tsatsaad hayasan taramdaad buten bosson yum ogt baihgui
naad urgah nar chini zovlontoi l gazar daa boon gomdol salahgui.. tov zamaasaa hol una amashinguichuud ni ter hurtel yavgan tavargaad baiglyn shalgaral davj baij unaatai zalgana.. gm ireedui ni sain l baigaasai
29. m2 | 2009-10-20 21:00:56
Энэ зун барилгын ажил нь хэр явагдсаныг удахгүй очиж сонирхноо.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog