"Сүмбэр орд" хороолол (уншигчийн хүсэлтээр)

"Сүмбэр орд" хороолол Гонконгын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Гүйцэтгэгч нь Сүрэг Агт ХХК.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байршил нь Нарантуул захын баруун урд. Замын цагдаагийн уулзвараар урагш гараад Дүнжингарав хорооллын урдуур зүүн тийш эргэн Баянмонгол хорооллыг өнгөрөхөд харагдана даа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаднаас нь харахад барилгын явц одоохондоо иймэрхүү. 200 гаруй хятад ажилчид ажиллаж байгаа гэсэн. Барилгын ажил нь 65 хувьтай явж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гадна хана нь жаахан нимгэн санагдсан. Гэхдээ гадна дотно хананууд бүрэн цутгамал гэдгийг онцлох хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үндсэн хийц нь мэргэжлийн бус нүдээр харахад дажгүй санагдсан шүү.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хамгийн гол онцлог нь бүрэн тавилгатай бөгөөд тавилга нь үнэгүй. Нийт 3 төрлийн тавилга байна. Загварын өрөөндөө бүгдийг нь тавьж үзүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэв айлууд нь тавилгаа солихгүй бол гэрээ андуурах магадлал өндөр болж мэднэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дотоод заслаа бүх байрандаа ийм маягаар хийвэл нэг их гологдохгүй байх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Одоогоор 1 метр кв нь 600-880 долларын үнэтэй байна. Энэ үнээр 30 байр зарах төлөвлөгөөтэй гэсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дараа нь үнээ нэмэх бодлоготой байгаа гэж байсан. Хуучин 1 метр кв нь 900-1200 доллар байсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Удахгүй Гонконгоос хөрөнгө оруулагчид нь ирэх сурагтай. Тэр үед эхний ээлжинд 20 орчим доллароор нэмэгдэх байх гэж борлуулалтын албаны эмэгтэй хэлсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Одоогийн зарагдаж байгаа үнэнд 2 төрлийн цайвар өнгийн тавилга өгнө гэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэр хиймэл зурагтыг байхгүй гээд бодчих.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэг их чанартай биш ч боломжийн л эд.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цонхны материал, тавцан нь нэг л тиймэрхүү.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хаалга нь боломжийн. Домофон нь Seimens.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

За энэ улаан хүрэн тавилгууд одоогийн үнэнд багтаж орохгүй юм гэсэн. Харин үнээ нэмбэл өгөх боломжтой гэнэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өрөөний шал тавилганыхаа өнгөтэй дандаа өнгө дагуу.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэрийн эзэгтэй нарын хувьд гомдохооргүй санагдсан шүү.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажил хэрэгч хүнд хэрэгтэй л эд.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хоёр талых нь чийдэнг байхгүй гээд бодчих.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дажгүй чанарлаг эд байналээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үнэ нь давхараасаа гадна цонхны байрлалаас хамаарч өөр өөр байгаа. Цонх нь зүүн болон урагшаа харсан 880 долларын байрнууд үндсэндээ дууссан байналээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баруун талд нь Баянмонгол хороолол, зүүн талд нь Кристалл таун хороолол, хойд талд нь Нарантуул зах, урд талд нь цэвэр усны худгуудтай томоооооос том хашаа байна.

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-06-03 05:31:43
goyo ed baina shuu
2. altargana | 2009-06-26 01:26:28
хүүш энэ ямар чухал блог вэ, байр авах юмсан гээд боддогийн даанч УБ-аар дүүрэн хулхичингууд гарчихсан байр ч үгүй мөнгө ч үгүй улсууд олон болсон байна лээ. Манайхан сайхан байшин барьдаг болсон байна. Орж ирж байнаа, шинэ мэдээллүд тавж байгаарай
3. m2 | 2009-06-26 10:48:15
агай-д: байнгын зочин болсонд чинь баярладаг шүү

алтаргана-д: ямар гайхалтай зочин бэ. өөрийн чинь блогоор байнга зочилдог ч, хэзээ нэгэн цагт минийхээр ийм хүндтэй зочин орж ирнэ гэж найдаж байсангүй.
4. onna1 (зочин) | 2009-07-03 03:35:27
goe blog bainaa , mash ix xeregtei yum baina bayrlalaa
5. мм (зочин) | 2009-07-10 14:39:24
хүүе энэ цонх чинь хамгийн сүүлийн үеийн вакуум ш дээ.их чанартай баригдаж байгаа барилга байна заавал очиж үзнээ.энэ гадуур хийгээд байгаа цонхнууд чинь дандаа хоцрогдсон хамгийн эхэн үед гарч байсан цонхнууд ш дээ
6. EA (зочин) | 2009-07-30 11:28:51
Өвөлдөө хэр байх юм болдоо. Миний хувьд нээх таалагдсангүй. 1. Тавилгууд нь лав сайн сонголт биш байна. 2. дотоод засал нэг л мэдрэмж муутайхан санагдлаа. Шинэ байр гэхэд тух тохи мэдрэгдэхгүй байна. 3. Барилга нь бүрэн дуусаагүй энд хөрөнгөө оруулахад эртэдхэл байр санагдлаа.

Байрлал нь л зүгээр юмуудаа.
7. хэлтэрхий (зочин) | 2009-08-01 15:01:00
сайхан блог мэдээд авлаа
8. Namara (зочин) | 2009-08-01 15:09:34
Дажгүй юмаа,
харин үер усны замаас хэр зайдуу юм бол??
Ус бороо элбэгтэй байгаа тул ийм юм л бодогдож байна.
9. biochemiker | 2009-09-06 21:10:27
Сайхан л байрнууд байх шиг байна... Барихдаа монголд үйлдвэрлэсэн барилгын материал хичнээн их хэрэглэх нь барилга дээр хичнээн монгол барилгачин ажилласан гэдгээс чухал санагддаг...
Тавилгуудын хувьд нэг л биш хэтэрхий china юм аа (миний бодлоор)...
Би эсвэл том байр авах эсвэл Хаус барих бодолтой байгаа... герман, орос форумууд уншиж байхад эхнэр нөхөр 2 нийлээд 2 зуны дотор барьчихсан туршлага байх юм...
10. m2 | 2009-09-06 23:39:06
Namara-д: араар нь төмөр замын далан байгаа болохоор үер тийм амар орж ирэхгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ Баянмонголын яг ард Сэлбэ гол баруун тийш эргэж байгаа. Далан нь сэтэрчихгүй бол...

biochemiker-д: одоо үед монгол хятад ажилчдын тоо барилга барих хурдтай шууд хамааралтай гэдэгт итгээрэй. Хурдан баригдсан барилгын өөриййн өртөг тодорхой хэмжээгээр бага байх нь ойлгомжтой биз. Тавилгын хувьд тантай санал нэг байна. Харин мөнгө нь байгаад уртай бол өөрийн гараар байшин барих шиг сайхан юм хаа байх вэ.
11. ashita | 2009-10-07 21:32:47
humuus yag hyamd uyeiig yaaj meddeg yum be dee, ene odoo unetei bolson baih daa.
12. m2 | 2009-10-10 21:54:53
Яг байр авах санаатай бол мэдээ цуглуулж бололгүй яахав дээ. Хаана чанартай, хямд орон сууц баригдаж байгааг мэдэх мэдээлэл олон байдаг болсон.
13. Tsomo (зочин) | 2009-11-12 16:17:23
Mergejiliin hunees zuvluguu avsan chin hamgiin chanartai sain bairuud Sumber Ordiih doo gej bsn tegeed bi net-eer haigaad l suuj bna l daa gevch yag haana haana baigaag chin odoo hurtel oldoggui ee. Tanai horoolol chin haana ve bas zagvariin uruunud chin haana bgaa ve? aan yer ni buh barilguudiig chin hayag heregtei baigaa shu Tnx.
14. m2 | 2009-11-13 10:07:39
Миний мэдэхээр Сүмбэр орд гэдэг ганцхан хороолол бий. Нарантуул захын баруун урд, төмөр замынхаа урд гээд бичсэн байгаа даа. Замын цагдаагийн уулзвараар урагшаа гараад Дүнжингаравын урдуур зүүн тийш эргээд Баянмонгол хороолол өнгөртөл яваад очно. Загварын байр нь тэндээ байгаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog