Бэлэглэлийн гэрээ хэнд хэрэгтэй вэ?

   Бэлэглэлийн гэрээ гэж чухам юу вэ? Бэлэглэлийн гэрээ хэнд ашигтай вэ? Бэлэглэлийн гэрээ байгуулахад юуг анхаарах вэ? Эдгээр болон бас бус зарим асуултанд өөрийн чадлаар хариу өгье гэж бодлоо.

   Үл хөдлөх хөрөнгөө, тэр дундаа орон сууцаа бие биедээ бэлэглэдэг аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд гэх мэт ойр дотны болон ажил хэргийн холбоотой хүмүүсийн хооронд байгуулдаг зүй ёсны бэлэглэлийн гэрээний тухай биш энгийн худалдагч, худалдан авагчдын хооронд байгуулдаг хуурамч бэлэглэлийн гэрээний тухай өгүүлэе.

   Хуурамч гэж шууд хэлж бас болохгүй юмаа. Учир нь бие биенээ танихгүй, ямар нэг холбоогүй хүмүүс бэлэглэлийн гэрээ байгуулж болохгүй гэсэн заалт хуулинд байхгүй. Харин хуулиар хориглоогүй гээд учир шалтгаангүйгээр бэлэглээд байх нь эргээд ямар том эрсдэлд оруулдгийг бодолцох хэрэгтэй. Энд би худалдан авагчийн сайхан сэтгэлийг ашиглан өөрийн төлөх ёстой татварын хэдэн төгрөгийг хэмнэх гэсэн худалдагчийн шуналт хүслийг учир шалтгаан гэж тооцсонгүй. Худалдан авагч таны сайхан сэтгэл эргээд өөрт чинь томоос том эрсдэл болж ирэх тухай л хэлэх гэсэн юм.

  Монгол Улсын Иргэний хуулийн 23-р бүлэгт заасанчлан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн нэг нь Бэлэглэл юм. Бэлэглэгч өөрийн тодорхой хөрөнгийг бэлэг хүлээн авагчид хариу төлбөргүйгээр шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцдог.

  Бидний хуурамч гэж нэрлэдэг бэлэглэлийн гэрээг байгуулах нь хэнд ашигтай вэ? Нэгдүгээрт худалдагчид. Тэр үл хөдлөх хөрөнгөө худалдаж орлого олсны хувьд төлөх ёстой 2 хувийн татвараасаа зугтах ганцхан зорилготой байвал бас ч яахав. Харин өөр давхар зорилготой байвал яах вэ? Хэсэг хугацааны дараа бэлэглэсэн хөрөнгөө эргүүлэн авах санаа өвөрлөснийг тааж мэдэх арга бий юу.

   Хуурамч бэлэглэлийн гэрээг цуцалж болох хэд хэдэн заалт Иргэний хуулинд бий. Юуны түрүүнд 280-р зүйлийг авч үзье.

280.1 Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй:

          280.1.1 бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн,

          280.1.2 бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан,

   Худалдан авагч та худалдагч буюу бэлэглэгчийг санаатайгаар гомдоож, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулан хөрөнгөө буцааж алдах үйлдэл хийхгүй нь лав. Харин хэрэвзээ бэлэглэгч маань давхар санаа агуулсан байгаад, түүнийгээ хэрэгжүүлэхээр маргаан зохиож, таны сэтгэл зүйгээр тоглож эхэлвэл зүгээр суухад бэрх болж, өөрөө түүний өгөөш болж мэднэ шүү, болгоомжтой л байгаарай.

   Бэлэглэгч өөрөө ямар нэг санаа давхар агуулаагүй байж болно. Ихэнх нь тийм байдаг. Гэвч худалдан авагч та дээрх заалтуудад байгаа өвлөгч, төрөл төрөгсөд гэдэг үгийг анхаарвал зохино. Эдгээр өвлөгч, төрөл төрөгсдийг та мэдэх нь байтугай, санаанд чинь ч орохгүй. Нэг сайхан нартай өдөр ёстой нөгөө гай газар дороос гэгчээр юм болж, шүүхэд дуудагдан, санаанд ороогүй нэхэмжлэгчдийн башир аргыг гайхаж суухвий.

280.3 Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.

   Энэ заалтыг зарим нь бэлэглэлийн гэрээг байгуулснаас хойш 1 жил өнгөрөхөд бэлэглэсэн зүйлийг буцаах эрхгүй болдог гэж тайлбарлах нь бий. Ингэж тайлбарлаж байсан нотариатчтай ч таарч байсан. Яг үнэндээ бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг шаардах эрх хэдэн жилийн дараа ч үүсч болно.

277.1 Бэлэглэгч нь өөрийн асрамжинд байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй.

   Бэлэглэгчийн асрамжинд үр хүүхэд, өндөр настай аав ээж, тахир дутуу амьтан ах дүү гээд ер хэн ч байж болно. Эдгээр хүмүүсийн нэр Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр байхгүй байсан ч эргэж өөрсдийн хувийг нэхэмжлэх бүрэн үндэстэй. Харин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр нэр нь бичигдсэн хамтран эзэмшигч насанд хүрээгүй хүүхдийнхээ өмнөөс эцэг эх нь гарын үсэг зурах эрхтэй байдаг ч бэлэглэлийн гэрээний хувьд бас л хүчингүй болгох нөхцөл бүрдэх боломжтой юм.

   Нөгөөтэйгүүр гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа хамтран эзэмшигч иргэдийн иргэний үнэмлэх ихэвчлэн Монголдоо үлдсэн байдаг. Ар гэрийнхэн нь түүнийг ашиглан тэднээсээ зөвшөөрөл, итгэмжлэл авалгүйгээр хурдан, хялбар аргаар хөрөнгөө зарж үрэх сонирхолтой байдаг нь нууц биш. Иргэний үнэмлэхнийх нь зурагтай ижил төстэй хэн нэгнийг нотариат дээр дагуулж очоод гарын үсэг зуруулах нь ямар ч асуудалгүй болсон үе шүү дээ одоо.

   Бэлэглэлийн гэрээ байгуулах гэж буй хүмүүс Иргэний хуулийн 23-р бүлгийн дээрх заалтуудыг хараад болно гэж бодвол эндүүрэл болно. Илүү ноцтой, хамгийн чухал заалтууд Иргэний хуулийн 6-р бүлгийн 56-р зүйлд байдаг.

56.1 Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:

          ... 56.1.2 дүр үзүүлэн хийсэн хэлцэл,

         56.1.3 өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл,

         5.6.1.4 үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл,

         56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, ...                            

гэх мэт олон заалтууд бий. Эдгээрийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гарган бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон тохиолдлууд цөөнгүй бөгөөд сүүлийн үед улам олшрох төлөвтэй байгаа билээ.

   Хуурамч бэлэглэлийн гэрээ байгуулахыг зөвлөж, хэлцлийг өөрт ашигтайгаар шийддэг нэгэн субъект нь зуучлалын компаниуд болоод байгаа нь харамсалтай. Худалдагч тал татвар төлөхгүйн тулд зөвхөн бэлэглэлийн гэрээ л байгуулна гэж зүтгэдэг, зуучлагч нь үл хөдлөх хөрөнгөө зарж өөрийн хувиа авч л байвал болоо гэсэндээ түүнийг дэмжиж, худалдан авагчид санал болгодог моод дэлгэрээд удаж байна. Эрсдэлийг нь зөвхөн худалдан авагч л үүрдэг шүү дээ.

  Худалдан авагч танд зөвлөхөд, ямар нэгэн байдлаар бэлэглэлийн гэрээ байгуулахаар шийдсэн бол жинхэнэ үнийн дүнгээ бичсэн худалдах худалдан авах гэрээ заавал давхар хийж, мөнгө өгөлцөж, авалцсан баримтаа сайн хадгалаарай. Ингэж чадвал нөхцөл байдал буруугаар эргэсэн ч хохиролгүй гарах магадлал өндөр болно.

   Гэхдээ танд байдлыг заавал иймд нь тулгаж, шүүхийн хаалга татан, алтан цагаа үрж, өөрийгөө хүнд байдалд оруулах шаардлага бий гэж үү? Мэдээж байхгүй.

                             Та зүгээр л хуурамч бэлэглэлийн гэрээнээс татгалзаарай.

 

Сэтгэгдэлүүд:

1. onna1 (зочин) | 2009-07-03 03:09:35
Cain baina uu? Tanii bichcen zuil nadad mash ix taalagdlaa,minii erj xaidag baican zyil mash oroitoj garch irj bainaa. Minii acyyx zuil maani gebel nadad arktai neg oroo bair, xotiin tobd baidag xashaa baishin minii ner deer baican yumaa.Tyxain bairand anxnii yerxeleer 2 xyyxdee gargaj amidarch baican .Tyxain xynii oor xyntei yblaa gedeg cyragaar zobxon xoer xyyxdee abaad xot yryy oyutan bolood ybcanaar axin ter bairandaa neg ch ydaa ochoogyi ee.Zobxon xyyxdee abaxiin tyld l byx xetsyy byxnee zygtcan yum.Gebch minii ex etsgiin mini abch ogcon gants oroo bair,ooroo xydaldaj abcan xashaa maani anxnii mini yerxedeg zalyyd yldcen ydaagyi xeden jiliin daraa tyynii dyy ni xyntei cuuj amidral zalgaxad dyydee ogcon baican .Magadgyi zarcan baij ch bolox yum gebch odoogooc 5-6 jiliin omno minii ner deer baican bairiig maani zaragdcan baican mash ondor yntei.Ene byxen maani 12-15 jil bolj baigaa yumaa.Er ni ene bairiig bytsaaj abiy gej bodoj baigaagyi bolobch odoo yrgelj bairaa abchixmaar canagdaad baix yum xyyxdyyd maani ch tomorchixloo .Yag yyl shygaman deeree bol bi ooriinxoo neriig oor xynii ner deer shiljyylee ch ygyi yum shyy dee. Zygeer l byx tabliga xybtsac xynartaigaa orxiod l garchixcan yum.Ene acyydaliig shiiddeg yum bolob yy ? Xereb shiiddeg bol yaj shiidej bolox be ?....Xaana ? xentei? yamar gazar xolboo baridag yum boloo?Bidnii dund xoer xoorxon xyyxdyyd mini baina.Bac xyyxdiin tetgeleg tetgeber noxon olgogdono gej baidag yum yy?,,,Xereb tsaad tal maani ynexeer mongogyi geed tatgalzcan toxioldold yax ectoi be? gedeg ch yum yy olon acyyltyydad xariylj ogooch ,,,, Xoliin xol baidag boloxoor ene acyydalaar cydlaj medej chadaagyi ychiraac ene neteer yg tag xariyg conchix yumcan gej xyclee, er ni ix acyydaliig xariyltiig concoxcon gej xyclee .Banjig ID-gaar xolbogdcon ch bolno.Neg bol ta nadad boljtoi bol .....
2. onna1 (зочин) | 2009-07-03 03:11:31
yagaad ch yum byyr cetgeliin mini gyneec taniac xariylt xyceed bainaa, xyyxdiin xyyli ba yl xodlox xorongo , geed l ene acyydalyydiig mash ix onobchtoi xariyltiig xyceed baina.
3. Aagii (зочин) | 2009-07-03 10:19:28
Peee... tiimuuu bur aichixlaa. 2007 ond 3 uruu bair belegleliin geree xiij xudaldaj absan yum. Ter maani genet ... buu uzegd... uunees xoish tuunees tsaash ax duu amitan xundee BELEGLELIIN GEREENEES L XOL BAI gej xelex min... BAYARLALAA meduushdee yum bn
4. m2 | 2009-07-04 00:02:21
onna1-д: Юуны өмнө би мэргэжлийн хуульч биш гэдгийг хэлье. Хүүхдийн тэтгэвэрийн тухай хэлж мэдэхгүй юм. Харин байр,хашааны тухайд бол танд эргүүлж авдаггүй юм гэхэд мөнгөн хэлбэрээр ч юумуу нөхөж авах боломж бий гэж бодож байна. Харьяа дүүргийнхээ шүүхэд нэхэмжлэл гаргаарай. Гэхдээ нотлох баримтаа сайн цуглуулах хэрэгтэй. Мөн туршлагатай өмгөөлөгч хөлсөлж аваарай гэж зөвлөе. Нөхцөл байдлыг сайн мэдэхгүйгээр өөр дэлгэрэнгүй хариулт өгөх боломжгүй юм даа, уучлаарай.

Aagii-д: олон хүнд дамжуулвал их сайн шүү...хэ хэ
5. onna1 (зочин) | 2009-07-04 00:33:16
Za bayrlalaa , odorjingoo xyleegeed baican xariyltaa abchixlaa .Mash xeregtei zoblogoog ogcon tand mash ix bayrlalaa
6. m2 | 2009-07-04 01:26:43
onna1-д: банжиг ID-тэй бол зурвасаар илүү тодорхой бичиж асуугаарай. Чадлаараа хариулахыг хичээнээ.
7. amanjinka | 2009-07-08 01:33:11
сайхан хүмүүст хэрэгтэй зүйлс оруулжээ амжилт хүсье..хэрвэээ хүсвэл банжиг мэдлэгт миний оруулсан гурван мпнга гаруй зөвлөгөөөнөөс авч болно шүүү
8. Agai | 2009-07-09 19:07:44
орон гэр хэрэгтэй болохоор орж гарах сайхан газартай болсон сайн уу хө
9. m2 | 2009-07-09 23:08:24
аманжинка-д: баярлалаа, бодож үзнээ

agai-д: сайн, сайн уу хө. саяхан танайхаар зочилсон, бас ярилцлагыг чинь уншсан, таалагдсан шүү.
10. altargana | 2009-07-10 00:53:54
энэ их чухал мэдээлэл байна, татвараас зугтаж бэлэглэлийн гэрээгээр байр авсан хүнийг мэдэх юм байна. Харин ийм эрсдэлтэй гэж ёстой мэдээгүй шүү.Хууль дүхэм мэдэхгүйн харгайгаар хохирч яваа хүн олон байдаг юм билээ. Баярлалаа, амжилт х?сье
11. EA (зочин) | 2009-07-30 12:05:48
За ёстой мэргэжлийн туршлагтай хүний зөвөлгөө байна. Энэ талаар сонинд нийтлэл бичхийг зөвлөж байна. Шаардлагтай бол надад хандаарай тусалж болох юм. Болуул блогоо давхар суртчилж таниулбал зүгээр юм уу!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog