"Barilga Expo - 2009" олон улсын барилгын үзэсгэлэнгийн үеэр сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдсон бөгөөд эдгээрийн хоёрыг онцлон хүргэе.
Дуудлага худалдаа
1. "Ken tools" брэндийн шрүп мастер - 45 минут цэнэглээд 3 цаг цэнэгээ барьдаг.
Зах зээлийн үнэ 70,000 төгрөг
Дуудсан үнэ 30,000 төгрөг
Зарагдсан үнэ 45,000 төгрөг
2. "Ken tools' брэндийн гинжин хөрөө - мөн тогоор ажилладаг
Зах зээлийн үнэ 120,000 төгрөг
Дуудсан үнэ 60,000 төгрөг
Зарагдсан үнэ 70,000 төгрөг
3. "Саксид" ХХК - "Huida" фирмийн плита, 6м2 талбайтай угаалгын өрөөний иж бүрдэл (хана 190 ш, шал 65 ш, гоёл 18 ш)
Зах зээлийн үнэ 800,000 төгрөг
Дуудсан үнэ 400,000 төгрөг
Зарагдсан үнэ - сонирхогч гараагүй
4. "Сейф тайм" ХХК - GSM бүрэн автомат дохиолол. Хулгай, гал, газ, халдлагаас хамгаалдаг, хаалга, цонхонд байрлуулж телефон утсанд холбодог. 5-8 дугаар сануулснаар дохиоллыг мессежээр, эсвэл залгаж дамжуулдаг.
Зах зээлийн үнэ 180,000 төгрөг
Дуудсан үнэ 30,000 төгрөг
Зарагдсан үнэ 115,000 төгрөг
5. "Сейф тайм" ХХК - автомат гал унтраагч
Зах зээлийн үнэ 70,000 төгрөг
Дуудсан үнэ 35,000 төгрөг
Зарагдсан үнэ 39,000 төгрөг
6. "Lux house" ХХК - хамгаалалтын төмөр хаалга
Зах зээлийн үнэ 470 доллар
Дуудсан үнэ 100 доллар
Зарагдсан үнэ 175 доллар
7. Орон сууцны дуудлага худалдаанд оролцохоор нийт 6 хүн бүртгүүлж, тус бүр 20.000 төгрөгийн дэнчин тавьсан бөгөөд байр авсан хүн байрныхаа төлбөрийг төлөхгүй бол дэнчингийн мөнгийг буцааж олгохгүй гэсэн дүрэмтэй байсан юм.
Дуудлага худалдаанд "Өлзийт интертрейд" ХХК-нийн БГД-ийн 11-р хороо, Эх нялхасын эмнэлгийн зүүн урд баригдаж байгаа орон сууцны 47,17 м2 талбайтай, 51.887.000 төгрөгийн үнэтэй 2 өрөө байрыг 46.000.000 төгрөгөөс, 64.45 м2 талбайтай, 70.895.000 төгрөгийн үнэтэй 3 өрөө байрыг 65.000.000 төгрөгөөс дуудсан боловч сонирхогч гарсангүй. Харин Дельта констракшны БЗД-ийн 18-р хороо, 13-р хороололд баригдаж байгаа орон сууцны 59 м2 талбайтай, м2 нь 800$-н (уг нь 750$ гэж рекламдаж байсан бөгөөд шууд 100 % төлбөрөө төлвөл 588$ болно гэж байсан) үнэтэй 2 өрөө байрыг 500$-с дуудаж эхлэхэд нэг оролцогч 520$ гэж ганцхан удаа хэлээд авсан юм. Хэрэв 501$ гэсэн бол бас л авах байсан нь гарцаагүй бөгөөд 1121 доллар илүү төлөх болсноо инээмсэглэн ярьж байлаа.
Зар сурталчилгаа ба орон сууцны борлуулалт
TV5 телевизийн маркетингийн менежер залуу "зар сурталчилга ба борлуулалт" сэдвээр богино хэмжээний илтгэл тавьсан юм. Түүний илтгэл дэлхийд нэрд гарсан гадаадын компаниуд амжилтанд хүрэхийн тулд зар сурталчилгааг хэрхэн ашигласан тухай шаблон жишээнүүдээр дүүрэн байсан ч Монголын хөрсөнд амилсан, тэр дундаа барилга, орон сууцыг яаж амжилттай борлуулсан тухай түүх байсангүй. "Халзан хүнд сам зарахыг маркетинг гэнэ" гэж байна. Маркетинг гадарладаггүй хүнд бол сайхан зүйрлэл. Харин орон сууцны борлуулагч нарт бол "байртай хүнд гэр зар" гэсэнтэй ижил мэт. Эсвэл "байртай хүнд дахиад байр зар" гэж ойлгосон ч болох юм. Өөрийн байртай, дахин байр авах боломжтой хүнд байраа зарах нь нэг гарц байж болох ч зах зээлийн эрэлтэд тэдний эзлэх жинг харьцуулж үзвэл асуудлыг шийдэх хэмжээнд байж чадахгүй нь бүхэнд илэрхий.
Тэгвэл яаж борлуулах вэ? Энэ асуултыг илтгэгч залууд тавьсан юм. Түүний хэлж байгаагаар сурталчилгаандаа "гоё үг" ашиглах хэрэгтэй гэнэ. Номин констракшныг жишээ болгож ярихдаа: "герман чанар" гэж өдөр шөнөгүй сурталчилсаар "Өнөр" хорооллынхоо бараг 90 %-ийг зарсан. Үнэндээ бол маркетингийн бодлогоор ашигласан гоё үг төдий юм гэсэн нь маш сонин үг байлаа. Номин констракшн ямар материал ашиглаж байгааг би мэдэхгүй. Гэхдээ "сурталчилгаа үнэн байх албагүй, борлуулалтыг л идэвхжүүлэх үүрэгтэй" гэсэн бас нэг өгүүлбэр нь орон сууц сонирхож буй хэнд ч бодол төрүүлэх биз. Цааш нь тэрээр: сурталчилгаанд мөнгө зарж чадсан нь л борлуулна, манай орон сууц сайн гээд сурталчлахгүй суугаад байвал хүн мэдэж авахгүй гэлээ. Үүнтэй би ч санал нэг байна. Харин сурталчилгааг маркетингийн мэргэжилтнүүд (хэрэглэгчийн сэтгэл зүйгээр тоглодог мэргэжилтнүүд) хийдэг, нөгөө талаас худалдан авагчид сонссондоо итгэх дуртай байдаг.
Ингээд та бодоорой л доо. Хэнд итгэж, ямар байр авахаа яаж шийдэх вэ?

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: