Улаанбаатарт түрээсийн үнэ өндөр үү?

Швейцарын UBS банкны ээлжит судалгаагаар түрээслэгчдийн хувьд дэлхийн хамгийн өндөр үнэтэй хотоор Нью-Йорк нэрлэгджээ.

Амьдралын өртгийг тодорхойлохын тулд UBS-ийн шинжээчид дараах шалгууруудыг сонгосон байна. Үүнд, орон сууц хөлслөх үнэ, ажлын нэг цагийн хөлс ба түүний худалдан авах чадвар, эрэгтэй эмэгтэй ажил хэрэгч хувцасны үнэ, ажлын долоо хоног болон амралтын үргэлжлэх хугацаа, мөн рестораны үдийн хоолны үнэ, татварын дарамт зэрэг олон шалгуурууд багтсан байна.

АНУ-ын ажил хэргийн нийслэл хот дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтыг тэргүүлсэн гол шалтгаан нь орон сууц хөлслөх үнэ гэнэ. Нью-Йоркод орон сууц хөлслөхөд сард дунджаар 3100 доллар зарцуулдаг нь АНУ-ын Лос-Анжелес, Чикаго, эсвэл Европын  Цюрих, Осло зэрэг хотуудаас даруй хоёр дахин их юм.

Хамгийн өндөр хөлстэй орон сууцтай хотуудын жагсаалтын эхний гуравт Нью-Йоркоос гадна Токио (3027 доллар), Дубай (2160 доллар) хотууд оржээ.

Египетийн нийслэл Каир, Украйны нийслэл Киев хотуудад орон сууц хөлслөхөд сард 220 доллар хүрэлцээтэй бол үүнээс хямдхан ганц газар нь Перугийн нийслэл Лима хот гэнэ. Тэнд 160 доллароор нэг сар орон сууц хөлсөлж болох юм байна.

Жагсаалтын эцэст буюу дэлхийн хамгийн хямд ажил хэргийн хотоор Энэтхэгийн Мумбай хот тодорчээ. Мумбайд орон сууц хөлслөхөд сард 480 доллар хэрэгтэй боловч, хямд үнэтэй хувцас, ердөө 10 хувийн орлогын албан татвар, бараг үнэгүй шахам нийтийн тээврийнхээ хүчинд хамгийн хямд ажил хэргийн хотоор шалгарах боломжтой болжээ.

Энэ жагсаалтанд нийслэл хот маань орсон эсэх нь тодорхойгүй. Нүдэнд ил, энгийн жишээгээр бодож үзвэл Улаанбаатар хот тийм ч хямдхандаа орохгүй л болов уу. Хоёр өрөө орон сууцны сарын хөлс 450 доллар, боломжийн оффисийн 1 м2-ийн түрээсийн үнэ 20 доллар, дундаж рестораны үдийн хоол 6 доллар, муугүй эрэгтэй хослол 300 доллар, орлогын албан татвар 30 хувь гээд бодоод байвал багагүй тоо гарах нь. Нийслэлд амьдарч буй гадаадыхнаас энэ талаар лавлаж асуувал сонирхолтой байж мэдэх юм.

 

Сэтгэгдэлүүд:

1. biochemiker | 2009-09-06 20:30:28
Байрны түрээсийн үнийн баримжаа хэлж өгөөрэй! Бараг жилийн өмнөөс 11р хороололд байдаг 2 өрөө байраа 400мянгаар түрээслэж байгаа юм... Одоо өөрчлөгдсөн үү?
2. m2 | 2009-09-06 23:24:24
Тавилгагүй байр 400 мянгаар түрээсэлж байгаа бол сайн байна. Тавилгатай бол 400-450 доллар орчим байгаа даа.
3. kirakira (зочин) | 2009-09-07 07:14:30
tokyod sard 1 uruu bair 450-600$ baidag shdee.
4. m2 | 2009-09-07 09:16:15
Бизнес хийдэг том гарууд байж болох хамгийн хямд зардлаар тооцоогүй байлгүй дээ. Миний дуулснаар Japan-д халаалттай, дажгүй байрнууд нь багагүй үнэтэй гэсэн.
5. *САЙХАН САНАА* | 2009-09-07 09:28:09
за тэгээд амьдралын өртөгийг гар дээр авдаг цалинтай нь харьцууулбал бүүүр алиа тоо гарах биз хэхэ
6. m2 | 2009-09-07 11:30:05
ажлын нэг цагийн хөлс, түүний худалдан авах чадвар гэж тэрийг л хэлж байгаа байлгүй дээ хө.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog