Хүсэлт байна андуудаа.

За хө намрын их ажил шувтрах талдаа орж, тариа ногооны талбайг орхин, блог гэртээ байран суурин байх цаг ирлээ. Эзгүй байх хугацаанд хааяа ч гэсэн орж гарч байсан та бүхэндээ баярлалаа.

Миний бичдэг сэдэв багахан хүрээний сонирхолыг татдаг хэдий ч, цаг зав гарган нийтлэж буй бичлэгүүд маань зорьж ирсэн хэн бүхэнд өгөөжтэй, үлдэцтэй байгаасай гэсэндээ та бүхнийхээ саналыг асууя гэж шийдлээ.

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой чухам ямар мэдээ, мэдээлэл нийтлээсэй гэж хүсэж байна, энэ блог ямар дүр төрхтэй байгаасай гэж бодож байна, энэ бүгдийгээ дэлгэрэнгүй бичиж үлдээнэ үү гэж хүсье. Цаашид блогоо өөрчлөх, сайжруулах өөрийн бодол бий боловч олны бодол оломгүй тул санаа өгөх, дэмжиж зоригжуулах нөхөд гарна гэдэгт итгэж байна.

Одоохондоо үл хөдлөх хөрөнгийн сэдвээр бичдэг цорын ганц блог (би хайгаад олоогүй байж болохыг үгүйсгэхгүй, хэрэв тийм бол та бүхэн тийм блогийн хаягийг бичиж үлдээгээрэй) хэвээрээ байгаа ч удахгүй "үзэг" нэгтнүүд маань борооны дараах мөөг шиг олшрох биз ээ.

За ингээд хоол болтол шийр зугаа гэгчээр санал бодлоо бичих зуураа хэдэн зураг сонирх доо. Би ч бас зүгээр суухгүй.

 Таныг хүмүүс дандаа урдаас чинь хардаг, харин би хойноос чинь зураг дарчихлаа, уучлаарай бурхан минь.                                                                      Энэ банжигийнхан эрочиг юманд их дуртай гэж. Би ч бас юугаар дутах вэ, нэг хөөрхөн зураг оруулчихъя.                                                                           Ноён Оскар монголд залраад нэлээн удчих шив.                                                  Энд би очих дуртай.Энгийн мөртлөө гоё хийцтэй оргилуур. Дээрээсээ урсаад л...                 Хажуугаар нь гарах болгондоо тухтайхан сонирхож хармаар санагддаг байсан энэ барималыг энэ зун л тогтож харлаа.                                                    Эзэн Чингисийн дүр хаана ч чимэг болох юм даа.                                         Харин эдгээр сайхан амьтдаар чимэг хийхийг хүсэх нь хэр олон байх бол?                                                                                                                                             Засаж сэлбээд, харж хандаад явбал уг нь энд тэнд гайгүй үзэж харахаар юмнууд байдаг л юм билээ Улаанбаатарт.

Сэтгэгдэлүүд:

1. bomberder | 2009-09-30 00:23:18
2 dahi zurag ni UIH-d bie daan ner devshigch Javhlangyn CHONON GOO gedeg duund zoriulsan yum shig ee hehehe
2. xoxotush | 2009-09-30 13:25:23
хөөх готод ноён оскар морилоод хэр уджийгаан би юууу ч мэдээгүү шт одоо л харжээнэ тнх хөө шиний блог гоёоо энэ чигээрээ үргэлжлүүлээрэ
3. m2 | 2009-09-30 13:35:18
bomberder-т: хэ хэ...чонон гоо гэж яг үнэндээ юу байдгийг би хувьдаа төсөөлөхгүй л байгаа

xoxotushka-д: ноён Оскар манайд залраад жил гаран болж байгаа байх шүү. дэмжсэнд баярлалаа хө.
4. Julia_976 | 2009-10-01 00:18:21
Хараагүй үзээгүй сонин хачин юмнууд байнаа. Баярлалаа.
5. Rush | 2009-10-01 00:29:51
за сэдвийн дагуу бол үл хөдлөх хөрөнгө зуучийн газруудын тухай ер нь үл хөдлөх хөрөнгө ямар байвал зохихын хэнд хэрэгтэйн яаж эзэмшүүл болдын эдний талаархи хууль мууль гээл хэрэгтэй гэвэл бүгд л хэрэг болох байхдөө хө...
аа тэр хөшөөнүүдийн талаар болуул тэр сүлд барьцан залуу шалдан мөртлөө юугүй байхын хэхэ... залуу биш эм юм бол бас гөхгүй байхын яааассс сонин тахир дутуу хөшөө вэээ гэж...
6. Rush | 2009-10-01 00:31:31
хэхэ блогоор чинь бүтэн зорчилгүй хэлсэн үгнүүд тул байхгүйг нь тусгаад аваарай
7. chimgeeitgel | 2009-10-01 15:01:05
gazar umchluliin talaar sonirhoj bn daa.
8. m2 | 2009-10-01 22:38:15
Julia-д: хотоороо жаахан явж, үзэж харж бай л даа хө

undak-д: зуучийн компаниудын талаар бичих сонирхол их, бүр гар загатнадаг боловч бас хамаагүй бичиж болохгүй санагдаад байнаа одоохондоо. Заавал хэн нэгнийг мууж, өөлөх болоод байдгийн. Харин хууль эрх зүйн холбогдолтой материалууд бол оруулнаа. Тэр тахир дутуу гээд байгаа хөшөө чинь их л нарийн ур, хөдөлмөр орсийн гэнэлээ шүү хө... хэхэхэ

chimgee-д: 10 сарын сүүлээр бараг оруулчих байхаа тиймэрхүү материал
9. Rush | 2009-10-01 22:45:08
hehe tiimoo tegeed gants erhten nemeed hiichkooo kk chi yadaj huisiig ni heleed ogooch ho...
muulj oolj bj devjin deeshleh bishuu.. neg kompaniar neg udaa zuuchlulah gsn aimar savj unamaar unete bsan yor ni unetein blee.. tegeel sonindoo zaraa ogiidoo gl shiidjisin
10. m2 | 2009-10-01 22:54:06
тэгэж байгад бичнээ бичнэ. Харин тэр нөхрийн хүйсийг надаас биш Hollywood-н кино академихнаас асуусан нь дээр байхоо хө
11. EA (зочин) | 2009-10-02 15:05:54
Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээлэл хэрэгтэй цаг мөчдөө хүн бүрт хэрэгтэй шүүдээ. Тийм учираас ийм блог байдаг болон энэ таалаар туслаж, зөвлөх хүн байгаа гэдгийг хүмүүс мэддэг байх л хэрэгтэй гэж эрхэм анд нь бодож байна.
12. bi (зочин) | 2009-10-03 00:25:16
hi.yunii omno chamd bayarlalaa.yund geheer business-t(₮-nii hoinoos bish gedeg utgaar) bish niigemd handsan zuil(blog)hiij bgaad.
unendee chiniihees oor real estate chigleleer humuust engiineer tailbarlaad bichsen site blog bhgui ee.
bi ch gesen ene chigleleer sonirhood bgaa.geed unshih,harah zuil n chinii l blog bna,odoogoor.
za tegeed email bichsen,terniihee hariug avchihval gilaichihna shuu.
best wishes
13. altargana | 2009-10-03 10:26:23
манайд үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээ явуулдаг нэг газар л байасан одоо нэмэгдсэн үү, энд их олон хувийн агентлаг,компани хүмүүс байх юм билээ. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, худалдан авах, өвлөх гэх мэттэй холбоотой хууль дүрмүүд их хэрэгтэй байх, хүмүүс мэддэггүйм
14. m2 | 2009-10-03 22:59:22
EA-д: баярлалаа анд минь, хичээнээ.

bi-д: баярлалаа, хариу мэйл бичсэн шүү.

altargana-д: яваандаа нэлээн юм бичих төлөвлөгөөтэй байгаа. Манайд миний мэдэхээр 60 гаран зуучлалын компани бий. Зарим нь 100 гарсан л гэдгийн.
15. Mak (зочин) | 2009-10-05 13:18:31
hi, blog-iig chini taalan sonirhov. ih taalagdaj baina.
nemj husehed barilgiin hiitsiin talaar medeelel oruulaach. karkaz, hana duurgelt zereg golchlon uzeh shaardlagatai medeelel???.
16. chimgeeitgel | 2009-10-05 17:02:51
шинэ мэдээлэл хэзээ оруулэх гээд байнаа?
17. gerlee (зочин) | 2009-10-23 17:45:00
Hi ene odriin mend hurgiye. Bi urid ni hezeech hunii blogoos oligtoi oilgomjtoi zuil olj harj unshdaggui bailaa. Harin tanii blogoos zondoo l yum olj medlee odor bolgon l ordog bolood bgaa. Ene ni yu gesen ug ve gevuul webiin huvid oilgolmtoi bogood bichij bui zuil ni todorhoi baigaa yumaa. Yag ene chigleleer gollon hiisen web bhgui yumaa bi zondoo l hailaa. Yagaad bi ul hodloh sonirhood bn aa gevel minii ihenh nzuud maani gadaad ulsad ajillaj amidarch bgaa ted nartaa oligtoihon medeelel ogdog yum biluu l gej bodood nogoo heden site ruu orohoor l 2 hon oguulber bh jisheetei. Za tegeed nemeh sanal gevuul une hanshiin talaar bichuul bolohuu. Za amjilt husye.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog