Өдрийн цэнгүүн гэдэг нь өнгөлөн далдлалт гэсэн утгатай юу?

Өдөрлөг гэдэг нь өдрийн цэнгүүн, үдэшлэг гэдэг нь үдшийн цэнгүүн гэсэн утгатай бололтой. Цэнгүүн юм чинь цэнгэн хөгжилдөх нь лав. Төрийн байгууллагууд ажлын тайлангаа цэнгэн хөгжилдөх хэлбэрээр олон нийтэд хүргэх санааг ямар зорилгоор анх хэрэгжүүлж эхлэснийг мэдэхгүй ч өнөөдрийн хувьд холуур явааг нь дуудаж, ойр байгааг нь хашраах зорилготой нь тодорхой боллоо.

Оршил бичихийн учир нь Нийслэлийн Газрын Албаны нээлттэй өдөрлөгт ирсэн хүмүүст ажил хэрэг сонирхохоос илүүтэй урлагийн бүрэн хэмжээний тоглолт үзэх нь сонин байсан юм. Ингэж сатааруулах зорилготой байсан ч байж болно. Ажил сонирхох хүсэлтэй нь асуултаа хоолойн цараагаа гайхуулан байж асуух, хариултаа сонсголын чадвараа шалган байж авах хэцүүхэн нөхцөлтэй тулгарч байлаа. Хариулж байгаа нөхдүүд ч мөн адил чадвараа шалгасан байж таарна. Хэрэв мэдээллийн гэр асруудаа хүчирхэг дууны өсгөгчдөөс хол байрлуулсан бол дээрх хүндрэлийг арай зөөлнөөр хүлээн авч болох байсан болов уу. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийнхэн мөн адил ажлаа танилцуулахад ийм хүндрэл гараагүй нь ажлаа зохион байгуулж чадсаных биз.

Өдөрлөгт дүүрэг болгоны нэрийн өмнөөс дуулж хуурдсан оролцогчдын бүрэлдэхүүн залуучуудын санаанд 200 хувь нийцсэн биз ээ. Заримыг нь дурдвал: "Лемонс", "Чоно", "Эй-саунд", "Нисванис" хамтлагууд, Гантулга, Баярцэцэг, Мөнхбат, Наранзун, Одноо, Алтанцэцэг... гээд өөр олон дуучид тус бүрдээ 2-3 дуу дуулж үзэгчдийн сонорыг мялаасан бөгөөд эдний дунд бидний хэлдгээр сайн дурын уран сайханчид байсангүй. Та анзаарсан бол эд бүгдээрээ хямд бараа биш. Товчхондоо Газрын Албаны бярыг мэдрүүлсэн тоглолт болсон юм.

Улаанбаатар хот хэдэн дүүрэгтэй вэ? Хариулах гэж бүү яараарай. Өдөрлөгт оролцсоноор бол 6 дүүрэгтэй юм байна. Алслагдсан хэмээх 3 дүүрэг хэрэв хотын харьяалалд байдаг, ажил төрлийн уялдаатай нь үнэн бол энд байх байсан гэж мэлзэх гээд байна л даа. Багануур, Багахангай, Налайх гурвыг ингэж сонирхох учир нь иргэнд үнэгүй өмчлүүлж буй газар одоогоор зөвхөн эдгээр дүүргүүдэд олгогдож байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн Газрын Албанаас өгсөнд байлаа. Төвийн 6 дүүрэгт газар олж авна гэдэг өдрөөс өдөрт мянгуужингийн үлгэртэй төстэй болж байгаа тул сонирхлыг минь улам дэврээсэн нь тэр.

Эцэст нь нэмэж хэлэхэд сүүлийн үед нээлттэй хаалганы өдрүүд яагаад чимээ аниргүй явагдах болов. 10 сарын 10-нд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын нээлттэй хаалганы өдөр бараг хүнгүй болж өнгөрсөн. Өнөөдөр ч ажил хэрэг сонирхсон хүн цөөн байлаа.

Ажлаа олонд танилцуулах сонирхол нь багассанаас чимээгүйхэн цагийг нь тулгаж байгаад мэдээлсэн болоод өнгөрөх санаа байна уу, үгүй юу? Танилцуулж байгаа ажлаа өдрийн цэнгүүн болгож, өнгөлөн далдлалт хийх сонирхол бас байна уу, үгүй юу?

 

Сэтгэгдэлүүд:

1. EA (зочин) | 2009-10-15 04:42:40
Үдэшлэг = Үдшийн цэнгүүн

ба

Өдөрлөг = Өдрийн цэнгүүн

2. Хожуул | 2009-10-15 05:03:34
Баярцогт 1 метр кв-ыг 650аас дээш гаргахгүЙ гэсэн байхын. Энэ үнэн үү?
3. m2 | 2009-10-15 10:17:09
EA-д: яасан, яагаад жоготой хараад байгаан...хэхэхэ

Хожуул-д: Би хувьдаа сэтгэл түгшингүй байна. Хэнээс нь авч хэнд нь өгөхөөс эхлээд булингартай юм их байна. Төрийн албан хаагчид гэдэг тусгай ангилалын хүмүүсийг хүчээр бий болгож, зах зээлийн эрэлт нийлүүлэлтэнд төр гар дүрэх хэрэг байсан эсэхийг цаг хугацаа л харуулах байх даа.
4. EA (зочин) | 2009-10-15 17:05:24
Udurlgiig goyo helsen bn. Urid n yeruusuu anzaardagui bsan bn.
5. altargana | 2009-10-19 05:00:43
хэрэв тэгж дуу хуур болохгүй бол зохиж байгаа жинхэнэ ажил нь нурчих гээд байсийн бол уу
6. m2 | 2009-10-20 20:58:52
олон хүнтэй болгож харагдуулах гэсэн санаа байх л даа
Тэр алслагдсан гурван дүүргээс нь ирэхгүй тийм арга хэмжээ гэж юу байх уу дээ... яджийхад тэд нар нь газры нь шийдэж байгаам бол...
8. m2 | 2009-10-22 03:22:18
Харин тиймээ, би хувьдаа их хүлээж, ирээгүй гэхээр нь харамссан. Асуух юм нэлээн байлаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog