"Гранд Плаза" үүдээ нээлээ.

   Өчигдөр буюу 2009 оны 10 сарын 21-ний учир ерөөл бүрдсэн билэгт сайн өдөр "Жигүүр гранд" групп өөрийн 3 он дамнуулан хэрэгжүүлсэн томоохон төсөл болох "ГРАНД ПЛАЗА" худалдаа үйлчилгээ, оффисийн цогцолбороо албан ёсоор дуу хууртай нээлээ. Энхтайваны өргөн чөлөөнд, МҮЭСТО-ны баруун талд баригдсан, нийт 41375 м2 талбайтай, архитектур дизайны гоёмсог шийдэл бүхий 15 давхар энэхүү цогцолбор нь Монголын барилгын салбарт нэгэн цоо шинэ хуудас нээлээ.

   В2 давхар нь гараж, В1 давхар нь хүнсний супермаркет, жижиглэнгийн худалдаа, 1-6 давхар нь төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, 7-15 давхар нь оффисийн зориулалттай бөгөөд Shopping Center гэх В1-6 давхартаа урсдаг шатнаас гадна ачааны 2, зорчигчийн энгийн 4, шилэн 2 лифт суурьлуулсан нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

  Оффисийн цэвэр талбай нь 9673 м2 бөгөөд өрөө болгонд агааржуулалтын тохируулагч систем, хувцасны шкаф, бүрэн тоноглосон ариун цэврийн өрөө хийж өгсөн нь хэн бүхэнд таашаагдах нь лав.

  Түүнчлэн 60 автомашины дулаан гараж, агуулах, харуул хамгаалалтын нэгдсэн систем, гоёмсог гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээнээс гадна 3 талаасаа орох нөхцөлийг бүрдүүлж, автомашины ил зогсоолуудыг цөөнгүй бэлджээ.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. ss_gogo | 2009-10-22 08:35:24
м2 гранд плазагийн сурталчтлгааны мэнэжэр юмуу хэхэ
сайнхан л дулгүүр нээгдэжээ талбайн түрээс нь хэд юм болоо
2. m2 | 2009-10-22 12:36:53
хэхэхэ...бусдын юмыг магтвал шууд тэдний хүн болох уу аан?
3. Аагий (зочин) | 2009-10-22 13:30:41
Тэнд хэн хэн дуу хуураа өргөө вэ... Сайхан цогцолбор юмаа
4. найз | 2009-10-23 13:32:46
гоё л юм байна. машины зогсоол их чухал шүү
5. найз | 2009-10-23 13:34:37
нээрээ чиний блог их гоё бас хэрэгтэй юмаа
6. m2 | 2009-10-23 14:57:09
Аагий-д: Салхи,Fire,Гранд хамтлагууд, Дуучин Хэрлэн, Хонгор, Соко, Хулан, Агиймаа,Universe best songs-ийн оролцогч Батбаяр, өөр хэн хэн ч билээ нэлээн хэдэн хүн байсан. Дуучин Агиймаа гарч ирээд - Та нар Лоолой найзыг мэднэ биз дээ, хамтдаа дуулъя гэдгийн.Ямар дуу юм бол доо, сонсоогүй шинэ дуу байх гэж бодоод зогсож байсан чинь "Loooooonely night" гэдгийм даа...хэхэхэ...миний чих болохоо байж байгаа юм шиг байналээ.

найз-д: баярлалаа хө, чиний блог ч гэсэн гоё шүү. IT блог чинь илүү таалагддаг.
7. Julia_976 | 2009-10-23 20:40:34
Тэр тал талаасаа орж болдог чинь л чухал юм бгаам.
8. bataa (зочин) | 2009-10-23 23:28:00
hi,grand plaza-d office-iin talbai yaraltai tyreeslyylne shyy, M2-oo zaash n xymyyst damjyylj tyslaarai,bayarlana shyy (shagnii shyy, xe xe xe ) thanks.96733730 98117686
9. m2 | 2009-10-24 11:09:57
Жулиа-д: тийм шүү, их амар байдгийн

батаа-д: удахгүй блогоо томруулж байгаад рекламдаж өгье дөө...хэхэхэ
10. erhtsas | 2009-10-24 11:18:04
За ашгүй дээ хэдэн сар завгүй гүйсэн эгч минь хийх гэж хүссэн ажлынхаа ард гарч дээ. Монголдоо очихоороо энэ сайхан дэлгүүрээр чинь буугаад морддог хэрэг ээ.
11. m2 | 2009-10-24 15:19:29
Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн сайхан барилга боссон шүү.
12. pinkrose | 2009-11-10 14:45:49
Саяхан нэг орж үзсэн сайхан болсон байна лэ. М2 оо тэдний түрээс хэд юм болоо мэдэхгүй биз кк
13. m2 | 2009-11-10 17:51:08
Худалдаа үйлчилгээний талбай нь 30$-с доош байгаа. 1 сарын 21 хүртэл 50 хувийн хямдрал зарласан гэсэн. Оффис нь 15$-с доош байгаа. Гэхдээ ихэнх талбай нь хувь хүнд очсон болохоор ярилцаж болно гэсэн үг.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog