Louis Vuitton Монголд орж ирсэн тухай мэдээнүүд дээр уншигчдын үлдээсэн сэтгэгдлүүдийг уншиж байхад ихэвчлэн дургүйцсэн өнгө аястай буюу цөөхөн хэдэн баячуудад зориулагдсан дэлгүүр, удахгүй дампуураад гараад явна гэхчлэн ерөөл голдуу хавчуулж бичсэн байх юм. Би хувьдаа LV манай жижигхэн зах зээлийг тоож орж ирсэнд хоёр шалтгаанаар баяртай байгаа.![]()
Нэгдүгээрт, жинхэнэ брэнд гэж юу байдаг, ямар үнэ ханштай байдаг, дэлгүүр нь ямархуу өнгө төрхтэй байдаг, худалдагчид нь яаж үйлчилдгийг LV бидэнд эхнээсээ л мэдрүүлж байна. Ганц LV биш хажууд нь хаяа дэрлэн даруухан нээгдсэн эрэгтэй хувцасны алдарт брэнд Ermenegildo Zegna мөн адил. Заавал хилийн дээс алхалгүйгээр эх нутагт минь юм үзэж, нүд тайлах боломж олгож буй тэдэнд та бид яагаад баярлах ёсгүй гэж.
LV-н зангиа 650 мянгаас дээш, эрэгтэй түрийвч 255 мянгаас дээш, LV-н уламжлалт өнгийн эрэгтэй ботинк 1.2 сая гэхчлэн "хөөрхөн" үнэтэй ч эндээс сонголт хийх хүсэлтэй Монгол хүн цөөнгүй бий гэдэгт итгэлтэй байна. Гадныханд хамаг мөнгөө өгөөд туулаа гэх хүн байвал Бээжин, Синга, Малайзад очиж өгснөөс эндээ татвартай бараандаа өгсөн нь дээр гэж хэлмээр байна. Авъя гэсэн хүн бол хаанаас ч авна. Өнгөрсөн нэг дэх өдөр тэнд 20 минут сонирхож зогсох хооронд хоёр ч хүн наймаа хийж харагдсан шүү.
Ер нь яаж ч бодсон дэлхийд алдартай компани нүдээ аниад ороод ирээгүй нь лав. Интернет мэдээ уншвал тэд манай одоогийн зах зээлийг голж байгаа ч ирээдүйтэй гэдэгт итгэж байгаагаа ярьсан байна. LV ертөнцийн өнцөг булан бүрт байдаг олон (Монгол бол LV-н дэлгүүр нээгдсэн 62 дахь орон, дэлгүүр нь 440 дэх нь) дэлгүүртээ худалдаа хийж байгаа хэн бүхнийг бүртгэдэг системтэй, тэрхүү бүртгэлд цөөнгүй Монгол хүн орсон нь Улаанбаатарт дэлгүүрээ нээх шалтгаануудын нэг болсон ажээ. Тэр бүртгэлд орсон элэг нэгтнүүд маань өчигдрийн нээлтийн ёслолд оролцох урилга гардсан гэж бас сонссон. Харин билет нь дээгүүрээ олдохгүй байсан сурагтай.
Нэмэж хэлэхэд том компаниуд нэрээ бодох дуртай тул нийгмийн хариуцлага гээч юм их сайтай байдаг. Өөрөөр хэлбэл хаялга сайтай гэсэн үг. Эхнээсээ бага дунд ангийн хүүхдүүдэд ном бэлэглэж байгааг сонссон байх. Иймэрхүү арга хэмжээ цаашдаа цөөнгүй болох нь тодорхой.
Хоёрдох буюу намайг хамгийн их баярлуулж байгаа шалтгаан нь дэлхийн том брэндүүд хаа ч явсан үл хөдлөх хөрөнгөтэй салшгүй холбоотой байдаг явдал юм. Жишээ нь, MакДоналдсыг ихэнх хүмүүс түргэн хоол л зардаг гэж боддог. Гэтэл барууны орнуудад МакДоналдс асар их үл хөдлөх хөрөнгийн эзэн байдаг аж. Хоолны газруудаа өөрсдөө байгуулаад, улмаар түүнийгээ франчайзтай хамт түрээслүүлдэг бөгөөд зөвхөн байрны түрээсээрээ түргэн хоолноосоо хэд дахин илүү орлого олдог байна.
МакДоналдсаас ялгаатай нь LV бараагаа зөвхөн өөрийн дэлгүүрээр өөрсдөө зардаг. Харин дэлгүүрүүд нь хаа ч, хэний ч нүдэнд тусахаар хийцлэг байх бөгөөд чухам л чамин тансаг гэх ойлголтыг эднийхээс л авдаг гэхэд болно. Дубайд байдаг гурван их дэлгүүрээр нь үйлчлүүлэх гэж тив алгасан очдог өнгөлөг, мөнгөлөг эрхмүүдийн цуваа LV-г ямархуу хүчтэй, чанартай, чансаатай брэнд болохыг илтгэнэ. Манайд нээгдсэн дэлгүүр тэдний хэмжүүрээр бол жижигхэн shop л доо. Мэдээж том зах зээлтэй газар том л дэлгүүр байгуулж таарах тул Дубайг орхиод энүүхэн Сингапурт энэ жил нээсэн дэлгүүрий нь сонирхвол 905 м2, Шенженьд нээсэн нь 1200 м2 талбайтай гээд бодохоор манай Сентрал Тауэрын 200 м2 (Ermenegildo Zegna-гийн түрээсэлсэн талбай 230 м2. Үүнтэй бараг ижилхэн талбайтай гэж үзэн ойролцоогоор бодлоо.) түрээсийн талбай бага сонсогдох нь аргагүй. Гэвч бага талбайд багагүй мөнгө төлнө. Сентрал Тауэрын 1-3 давхрын худалдаа үйлчилгээний талбайн сарын түрээсийн дундаж үнэ 1м2=63000 төгрөг (НөАТ ороогүй) учир нэгдүгээр давхрын 1 м2 талбайн үнийг алдартай брэндэд үнэтэй түрээслүүлсэн гэж тооцоод 80000 төгрөг гэвэл 200 м2 талбайн сарын түрээс нь 16 сая төгрөг болох нь. Ганц сарын төлбөр гэхэд гайгүй тоо гарч байгаа биз? Энэ мөнгө Монголд үлдэнэ. Ийм маягаар орлого зарлагын тооцоо хийвэл хийгээд байж болно. Гэхдээ үүнд гол учир байгаа юм биш.
Дээр дурьдсанаар хамгийн гол нь эдгээр үнэ цэнэтэй нөхдүүд нүүр царай сайтай байдаг болохоор хотын маань үзэмжинд өнгө нэмэх нь гарцаагүй. Интерьер экстерьер, архитехтур дизайны онцгой содон шийдлүүдийг чухам эднийхээс л харна. Цаашлаад ашиг орлого сайтай байвал өөрсдийн загварын ордонг барих ч юм билүү. Тэр үед моод Монголоос эхэлдэг болж, улмаар нэр алдартай одууд нь Монголруу минь уригдаж биш уралдаж ирэн, house villa бөөндөж эхлэх нь дамжиггүй.
















Сэтгэгдэлүүд:
Баяр-т: хэхэхэ...өөртөө таалагдсан гоё түрийвчээ аваарай гэж хүсье.
Аниргүй-д: тиймээ, эхний хэд нь УБ-ын, сая LV нээлтийн үеийн зурагнууд.
Билжуухай-д: Тийм шүү. Бодол нэг байна.
Баба зочинд: Ямар зах дээр наймаа хийж байгаа биш, дэлхийд дуурссан нэрээ бодож ориг юм зарах байлгүй дээ.
биднийг сонирхож байнаа гэдэг чинь бид дэлхийд данстай гэсэн үг бусуу??????
Очко-д: тиймээ, баян таргандаа гол нь биш шүү дээ. Байх л ёстой юм гэж хүлээж авбал зүгээр. LV санхүүгийн шалтгаанаар дэлгүүрээ хааж байсан тохиолдол байдаггүй гэсэн.
odoo borabora boltson kkk
gexdee tsadax chin ene jilinxe yum xudaldaj awax normiig xetrvvltsen xexe
Авах авахгүй нь ямар хамаа байнаа. Мөнгөтэй нэг нь авна биз. Энд ч гэсэн хүн болгон LV барьдаггүй.
apabst-д: Санал нэг байгаад баярлалаа. Байж л байг л дээ тиймээ.
biochemiker-д: тиймээ, чадах нь аваад чадахгүй нь сонирхоод явж л байг. Удахгүй авах ч юм билүү. Амьдралын төвшин дээшлээд ирвэл аяндаа хүмүүсийн санаа бодол өөрчлөгдөх байх.
kkk
tanilbn-д: найз чинь нормоо хэтрүүлсэн ч чиний норм болоогүй байгаа биз дээ...хэхэ
ter chin xarin magadgvin
neg zuil helehed lab engiin heregleenii tsunh turuubch n neg udaa abchihad bolomjiib uneteiu bdag yum bnle end
- БИ ТАНАЙД ОРЖ ИРЭЭД ТЭР ЭРХТЭНЭЭ ГАЙХШРУУЛЖ АВААД Л ГАРЛАА.
agai-д: санал нэг байнаа хө, татвараар хөөрхөн орлого орон нь дамжиггүй.
очко-д: Emporio Armani, Hugo Boss, Burberry орж ирсэн ш дээ дажгүй биз дээ
Rush-д: чамд ч бас баярлалаа, зочилж байгаарай
Жиргээ-д: ориг гэдэгт 200 хувь итгэлтэй байна
алтаргана-д: таны Лас Вегасын аялалын зургууд үнэн тасархай байсан шүү. Тэр зургаа болвол далим олоод тавьчихыг бодоорой.
болороо-д: нутаг үзэж, нүд тайлж яваа та бүхнээс л сонин хачин сонсоно шүү дээ.
мардай-д: би бас нэгийг тоочколцоон хө..хэхэ
аманжинка-д: таалагдсан бол яамай даа, гэхдээ миний авсан хэд нь бол үнэн инээдтэй юм доо.
мармелад-д: баярлалаа хө
сайхан санаа-д: нээрээ мэдэрч байхад муу юм юу байхав дээ тиймээ
сонирхогч-д: Хэсэг хөдөө яваад ирсэн, удахгүй бичлэг оруулнаа. Зочилж байдагт баярладаг шүү.
ТА БАС ГАЙГҮЙ БОДОЖ ШҮҮ ГАР ГЭЖ. ХҮМҮҮС БҮҮР ӨӨР БОДДОГ БАЙСАН БАЙГААМ ДАА.
Дээр асуусан байсан LV-гийн барааны үнийн тухайд бол тэдний ажилтны яриагаар Синга, Хонконгоос 15 хувь хямд гэж байсан. Татварын зөрүү нь тийм болж байгаа юмуу даа.
- ГЭХДЭЭ ТЭР БОХИР ЭРХТЭН Ч ЯАХУУ ЭЭ. БОДООД БАЙХАД Л МИНИЙХЭЭР БОЛ ГҮД БАЙСАН. ХЭХЭХЭ
- ГЭХДЭЭ ТЭР БОХИР ЭРХТЭН Ч ЯАХУУ ЭЭ. БОДООД БАЙХАД Л МИНИЙХЭЭР БОЛ НҮД БАЙСАН. ХЭХЭХЭ
Сэтгэгдэл үлдээх: